Хойд Солонгос тусгаарлах бүс рүү 170 удаа их буугаар бууджээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос тусгаарлах бүс рүү 170 удаа их буугаар бууджээ

Хойд Солонгос тусгаарлах бүс рүү 170 удаа их буугаар бууджээ

Хойд Солонгос улс өнөөдөр Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин дахин харвалаа. Түүнчлэн хоёр Солонгос хоорондын тусгаарлах бүс рүү 170 орчим удаа их буугаар буудсаныг Өмнөдийн арми мэдэгдэв. Хоёр Солонгос хоорондын цэргийн хурцадмал байдлыг бууруулах хэлэлцээрийн дагуу тус хэсгийг 2018 онд тусгаарлах бүс гэж зарласан.

Умардын 10 гаруй байлдааны онгоц хоёр улсын хилийн ойролцоо нислэг үйлдсэний дараа Өмнөдийн Агаарын цэргийн хүчин “F-35A” үл үзэгдэгч сөнөөгч онгоц болон бусад техникээ бэлэн байдалд оруулав.

Хванхэ мужийн Мажанг-донгоос Шар тэнгис рүү 130 орчим их буугаар 01:20-01:25 цагийн хооронд бууджээ. Дараа нь Пёньяны Сунан бүсээс 01:49 цагт “SRBM” пуужин харвасныг илрүүлсэн бөгөөд тус пуужин нь 700 км зайд ниссэн. Эцэст нь 02:57-03:07 цагийн хооронд Гангвон мужийн Гуеуп-ри хотоос Зүүн тэнгис рүү 40 орчим их буугаар бууджээ.

АНУ ба Өмнөд Солонгосын цэргүүд Сөүлээс зүүн хойд зүгт 71 км зайд орших Чеорвон дахь буудлагын талбайд өчигдөр /2022.10.13/ 10 цагийн турш их бууны сургуулилалт хийсэн. “MLRS” пуужингийн системийг оролцуулсан уг сургуулилалт өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд үргэлжилжээ. Энэ сургуулилалтын хариуд арга хэмжээ авч байна гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.

Өнөөдрийн өдөөн хатгалгатай холбогдуулан Өмнөдийн Батлан хамгаалах яам барууны цэргийн холбооны шугамаар дамжуулан Хойд Солонгос руу мэдэгдэл илгээсэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж