Байгаль нуурт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Байгаль нуурт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Байгаль нуурт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдөр /2022.10.14/ 08:55 цагт хүчтэй мэдрэгдсэн талаар иргэд цахим хуудаст бичиж буй. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Тус газраас өгсөн мэдээллээр өнөө өглөө 08:52 цаг Байгаль нуур орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд 3.0 магнитудын чичирхийлэл Монголын нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ зэрэгт мэдрэгдсэн байна.

Чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Улаанбаатар хот, тодруулбал 100 айл, Баянбүрд, Сүхбаатарын талбай хэсэг аж.

Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар Онцгой байдлын газарт мэдээлэл ирээгүй байна.

Энэ жил Монголын нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдсан аж. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж магадгүйг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж