Ши Жиньпинийг эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Ши Жиньпинийг эсэргүүцэн жагсчээ

Ши Жиньпинийг эсэргүүцэн жагсчээ

Хятадын Коммунист намын ХХ их хурлаас хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпин дарга болон Covid-19-ийн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал Бээжин хотод болжээ. Хурлын өмнө нийслэлд иргэдийн бухимдал нэмэгдсээр буй.

Эрх баригчид жагсаалыг шуурхай зогсоосон гэж “BBC” агентлаг мэдээлжээ. Бичлэгээс харахад хаанаас гарч буй нь тодорхойгүй утаа суунаглаж байв. "BBC"-ийн багийнхан тус газарт очиход цагдаа нар ирсэн байжээ.

Зураг бичлэгээс харахад хотын энд тэнд эсэргүүцлийн туг, лоозон байрлуулсан байна. Тухайлбал, “Covid-19-ийн тест бус хоол хүнс. Хязгаарлалт бус эрх чөлөө. Худал хуурмаг бус нэр төр. Соёлын хувьсгал бус шинэчлэл. Удирдагч бус санал. Боол биш иргэн” гэж бичсэн лоозон байрлуулжээ. Түүнчлэн өөр лоозон дээр иргэдэд хандан ажил, сургуулиа хаяхыг, дарангуйлагч, үндэсний урвагч Ши Жиньпингийг зайлуулахыг уриалжээ.

Коммунист намын ХХ их хурал болох Ардын их хурлын ордны ойролцоох метроны буудал, хороололд хагас цэрэгжүүлсэн байдалтай байна. Цагдаа нар эргүүл хийж, гудамжны хамгаалалтыг чангатгав. Мөн намын хяналтаас гадуур интернетэд нэвтрэх эрхийг хязгаарлаж байна. Ингэхдээ Хятадын галт ханыг тойрсон виртуал хувийн сүлжээг ашиглах боломжгүй болгожээ. Хятадын галт хана гэдэг нь улсын хил доторх интернетийн агуулгыг цензурлах хүчин чармайлт юм.

Хурал ойртох тусам Бээжинд Covid-19-ийн ганц хоёр тохиолдол гарах тоолонд бусад хэсгээс хамаагүй хатуу арга хэмжээ авч буй аж. Мөн гурван өдөр тутамд оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, шалгалт явуулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж