Нурууны өвдөлтөд уламжлалт зүүн эмчилгээ хамгийн сайн

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Нурууны өвдөлтөд уламжлалт зүүн эмчилгээ хамгийн сайн

Нурууны өвдөлтөд уламжлалт зүүн эмчилгээ хамгийн сайн

Нурууны өвдөх зовуурь бүх насныханд түгээмэл тохиолддог. Сүүлийн жилүүдэд 25-45 насныханд илүү ажиглагдах болсон. Тэгвэл нурууны өвдөлтийн суурь шалтгаан, хэрхэн эрүүлжих талаар Монос мойл салбарын их эмч Б. Сэр-Одоос тодрууллаа


-Нуруу өвдөхөд нөлөөлдөг шалтгаанууд юу байдаг вэ ?

-Гол суурь шалтгаан нь нэгдүгээрт  өдөр тутмын буруу хэвшил байдаг. Суурин иргэншлийн хэлбэрт шилжсэнээс хойш хүмүүст эрүүл мэндийн  олон асуудал үүсч эхэлсэн байдаг. Хөдөлгөөний дутагдал, буруу огцом хөдөлгөөн, хар бор ажил хийх, буруу хэлбэрээр удаан суух гэх мэт шалтгаанууд байдаг.

Мөн монголчууд хүүхдийг биеийн биологийн бүтэц нь бэлэн болоогүй байхад дэрээр түшүүлээд суулгачихдаг. Энэ хамгийн буруу.

Нурууны дискэнд тийм багаас нь ачаалал өгөхөөр 16-17 нас хүрэхэд хэдийнээ суурь өвчлөл үүсчихсэн байдаг. Ид өсөлтийн насанд нь зовуурь мэдрэгдэхээр хөдөлгөөнөө хязгаарлаж эхэлдэг. Энэ нь цаашдаа маш олон сөрөг дагавартай. Ажил мэргэжил сонголтонд хүртэл нөлөөлдөг асар том цар хүрээтэй асуудал юм.

Хоёрдугаарт идээ ундаа буюу хоол унднаас хамаардаг. Шим тэжээлгүй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэж байна. Биеийн эсэргүүцэл, бодисын солилцоо, шим тэжээлийн нөхөгдөх чанар байхгүй болоод ирэхээр бие эрхтэн маань дотроосоо суларч эхэлдэг. Дотоод эд эрхтэн бүгд хялгасан утсаар холбоотой байдаг. Энэ нь суралсан биеийн суурь хэсэг амархан гэмтэнэ ээ гэсэн үг юм.

Нурууны өвдөлтийн онцлог нь бол хэвтэж байсан ч, сууж байсан ч, зогсож байсан ч өвддөг. Хүмүүс нурууны өвдөлтөө өөр олон өвчлөлтэй андуурдаг. Бөөр өвдөж байна гээд бөөрний эм уугаад байдаг. Ингэснээр өвдөлтөө даамжируулдаг тохиолдол их байна. Тухай бүрт нь эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Мөн буруу дасгал хөдөлгөөн хийснээс булчингууд нь чангардаг. Нурууг дагасан олон судас бий . Юу гэсэн үг вэ гэхээр нурууны өвдөлт удахаар хөл рүүгээ ордог. Үүнийг мэдрэл дарагдах өвчин гэж нэрлэдэг. Энэ нь цаашлаад толгой руу орно. Энэ мэтчилэн маш өргөн хүрээтэй, хүний амьдралын хэмнэлд томоор нөлөөлөхүйц өвдөлт юм.

-Сүүлийн үед хэдэн насны хүмүүст илүү нурууны өвдөлт ажиглагдаж байна вэ, ямар эмчилгээ үр дүнтэй вэ?

-Насны ангилалыг авч үзэхээр 25-45 насныхан дунд уг өвдөлт маш их байдаг. Нэг өдөрт эмнэлэгт ирж байгаа 50 хүний 30 нь нурууны өвдөлтөө эмчлүүлэхээр ирж байх жишээний. Эдгээр нь булчингийн чангарал, дискний суулт гэх мэт онош гардаг. 40-өөс дээш насныхан бол насжилтаас шалтгаалах суулт, өвдөлт давамгайлдаг.

Сүүлийн үед иогын дасгалууд түгээмэл болсон. Гэрийн нөхцөлд энэ бүгд тохиромжтой.

Харин нурууны өвдөлтөнд хамгийн үр дүнтэй эмчилгээ бол уламжлалт, европыг хослуулсан эмчилгээ юм. Уламжлалт гэхээр ямар хамаагүй хүнээр очоод бариулчихдаг. Энэ нь дөнгөж л эхний засал бөгөөд мэргэшсэн биш хүнээр бариулвал улам өвдөлт даамжирах эрсдэлтэй. Бариатай хавсраад зүүн эмчилгээ, дотроос булчин суллах тан, шарлага, татлагын аппарат зэргийг хавсарч хэрэглэдэг. Маш үр дүнтэй. Хүний биологийн цэгүүдийг зүүгээр сэргээж, био энергийн урсгалыг эрчимжүүлж хүнийг өөрөөр нь эмчлэх эмчилгээ бол Монголын төдийгүй дорнын уламжлалтын суурь эмчилгээ юм.

-Иргэддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Амьдралын зөв хэвшилтэй байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг сунгалтын дасгал сайн хийлгэх хэрэгтэй. Сунгалт сайтай, бие бялдарын хөгжил хэвийн байхад нурууны өвдөлт үүсэхгүй. Хоол тэжээлийн хувьд ч мөн ялгаагүй амин дэмийг маш сайн авах хэрэгтэй. Түргэн хоолноос зайлсхийх хэрэгтэй.

Ясны сийрэгжилтийн гол шалтгаан чинь хийжүүлсэн ундаанаас гадна түргэн хоол юм. Амин дэм муутай хоол унд нь хүний биеийн нөхөн сэргээгдэх чадварыг устгаж байдаг. Аль болох татгалзах хэрэгтэй.

Монгол хоол хүнс нь маш их амин дэмтэй шүү дээ. Өвөл болохоор аарц, цагаан идээ ихээр хэрэглэж, дасгал хөдөлгөөн сайн хийхийг зөвлөж байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж