"Өргөө" амаржих газрын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

"Өргөө" амаржих газрын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

"Өргөө" амаржих газрын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2022.10.13/ хамтарсан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол иржээ.

Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээлсэн. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөндөж, “Өргөө” амаржих газраас 2021, 2022 оны байдлаар нийт 138 ажилтан халагдсан, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн дүрмийн зургаан заалт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан тухай хөндөж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж