“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болно

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болно

“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болно

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургаан зорилтын нэг нь аж үйлдвэржилт. Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ мөн адил 90 орчим хувийг гаднаас худалдан авч байгаа энэ нь цаг үед аж үйлдвэржилт чухлаар тавигдаж буй.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг энэ оны аравдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо "Миллениум Плаза" зочид буудалд зургаа дахь удаагаа зохион байгуулах юм.

Хоёр жил тутам зохион байгуулж ирсэн энэхүү лон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн “Эрдэс баялгаас Эдийн засгийн хөгжилд” уриан дор болох ажээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо, дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар ажиллаж байна.

“Эрдэс боловсруулалт 2022” хурлаар салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх юм байна.

Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн татварын орчин, технологийн автоматжуулалт, Монгол дахь хуурай боловсруулах үйлдвэр, технологийн ирээдүй, Эрчим хүчний нүүрсийг баяжуулж, шахмал түлш үйлдвэрлэх боломж, Эрдэс боловсруулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замыг “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурлаар тодорхойлно.

Тус арга хэмжээнд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төр засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцох ажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж