АН-ын Тамгын газрын даргаар Л.Ганхөлөгийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

АН-ын Тамгын газрын даргаар Л.Ганхөлөгийг сонголоо

АН-ын Тамгын газрын даргаар Л.Ганхөлөгийг сонголоо

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байна. Заалнаас тамгын газрын даргаар олонхын саналаар Л.Ганхөлөг сонгогджээ. Харин нэрээ дэвшүүлэхийг хүссэн н.Баярмаа сонгогдоогүй байна.

АН-ЫН ҮБХ-НЫ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮХБ)-ны хурлын талаар АН-ын удирдлагуудын байр суурийг сонирхлоо.


ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО 14 ХОНОГ ТУТАМД ХУРАЛДАНА

АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Өнөөдрийн хурлаар ҮБХ-ны асуудлыг эцэслэн шийднэ. Өнөөдөр ҮБХ намрын хуралдааны үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Намрын хуралдааны гол асуудал нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуралдаан зохион байгуулах юм. 14 хоног тутамд ҮБХ-ны хурал стандартын дагуу хуралдана. Ингэхдээ УИХ-ын чуулган дээр хэлэлцэж буй хууль, асуудалд хяналт тавих, дүгнэлт хийх, шүүмжлэлтэй асуудалд шүүмжилж, дэмжихдээ дэмжсэн байр суурьтай ажиллана. Цаашдаа эрх баригчидтай бодлого уралдуулах хэмжээнд өрсөлдөж ажиллах тактик барьж байна. Сонгуулийн өмнөх жил гарлаа. Улс орны өмнө үүсээд буй аливаа асуудалд эрх баригчдын явуулж байгаа алдаатай бодлогыг тод гаргаж, шүүмжлэх, засч залруулах, хамтарч ажиллах боломж гарвал хамтарч ажиллах чиглэл рүү зорьж ажиллана.

 

 

 

"С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАР ӨӨРСДИЙН АМБИЦ, БАРЬЦААЛАГДСАН БАЙДЛАА ХАЯХ ХЭРЭГТЭЙ"

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ:

-АН нэг зүйл ойлгох хэрэгтэй. Янз бүрээр хурал хийж, өөрсдийгөө баясгаж, хуураад явж болно. Гэхдээ ард түмнийг хүчээр инээлгэж чадахгүй. Тиймээс хүмүүс АН-аас тодорхой бодлого хүлээж байна. Яг дэлбэрсэн байгаа хүнд суртал, хулгайг зогсоож чадах юм уу, үгүй юу. Туйлдсан, ядарсан ард иргэдийнхээ амьдралыг яаж өөд нь татах юм. Дарлагдсан, мөлжигдсөөр байгаа хувийн хэвшлээ яаж дээшээ гаргах гэж байгаа юм. Чөдөртэй, туранхай морь шиг жилээс жилд уруудаж байгаа эдийн засгаа яаж нэмэгдүүлэх гэж байна. Энэ аймшигтай өрийг яах гэж байгаа юм бэ. Үүнд АН хариулах ёстой. Энэ чиглэлээр бодлого гаргавал ард түмэн итгэнэ. Тус тусдаа суугаад, тамга дараад, түүнийгээ арилжааны хэрэгсэл болгох гээд, үнэд хүргэх гээд суугаад байвал хэн ч дэмжихгүй. Ардчиллыг дэмждэг хүмүүс цөхрөнгөө барж байгаа шүү.

АН-ын эхний хийх ажил бол нэгдэл нягтралын тухай нээлттэй ярих ёстой. Ард түмний дунд нээлттэй яригдлаа. Одоо дотооддоо учраа олох ёстой. С.Эрдэнэ, Х.Баттулга нар эв нэгдэл рүү явж, намаа нэгтгэх хэрэгтэй. Өөрсдийн амбиц, барьцаалагдсан байдлаа хаях хэрэгтэй. Нэг нь жүдо бөхийн барилдаанд очихоос өөрийг хийж чадахгүй байна. Нөгөөдөх нь биеэрээ хүмүүсийн өмнө гарч ирж чадахгүй, ҮБХ-ны гишүүдийн дунд ороод сууж чадахгүй байна. Ийм байхад яаж ард түмэн дэмжих юм бэ. ҮБХ, энд байгаа хүмүүс Монголын ардчиллын шинэ нүүр царай болох хэрэгтэй. Тэгэхийн тулд эрх баригчид, дэлбэрсэн хулгайг илчилж, ярьж, оронд нь бид өөр шүү гэх бодлогоо харуулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж