Дэлхийн анхны сансрын жуулчин сар руу аялна

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны сансрын жуулчин сар руу аялна

Дэлхийн анхны сансрын жуулчин сар руу аялна

Дэлхийн анхны сансрын жуулчин гэгддэг Деннис Тито өдгөө 82 настай. Тэр 2001 онд 20 сая ам.доллар төлж, Олон улсын сансрын станцад аялж байв. Тито энэ удаад 57 настай эхнэр Акикигийн хамт “SpaceX”-ийн “Starship” хөлгөөр сар руу нисэх аялал захиалжээ. Тэд энэ аялалд хэчнээн мөнгө төлсөн нь тодорхойгүй байна.

Гэхдээ сар руу нисэх аялал ойрын таван жилдээ болохгүй байж ч магад. Учир нь “Starship” хөлөг сансарт нисэх байтугай тойрог замд ч нисч үзээгүй байгаа бөгөөд үүний тулд маш олон туршилт, хөгжүүлэлт шаардлагатай.

Деннис Тито өнгөрсөн оны наймдугаар сард Элон Маскийн компанитай гэрээ байгуулжээ. Тэр сарыг тойрон нисэхийн тулд “Starship”-д захиалга өгсөн хоёр дахь тэрбумтан юм. Түүнээс өмнө Японы тэрбумтан Юсаку Маэзава 2018 онд бүтэн нислэгийг тэр чигээр нь худалдаж авахаа зарласан билээ. Тэр энэ аялалдаа найм орчим хүн авч явахаар төлөвлөсөн аж.

Тито 11 жилийн Олон улсын сансрын станцад аялсан гэдгээрээ сансрын аялал жуулчлалын анхдагч юм. Тэр энэ гэрээгээ НАСА-тай бус Оростой хийсэн. Учир нь НАСА тойрог замын лабораторийн эргэн тойронд энгийн иргэд дураараа тэнүүчлэхийг эсэргүүцэж байсан. Тиймээс Тито бэлэн мөнгө шаардлагатай болсон Оросын сансрын агентлагт хандсан гэдэг.

Тэрбээр станцын багийн ажилд саад учруулж магадгүй тул НАСА хориглохыг оролдож байв. Гэвч оросууд Титог мэргэжлийн сансрын нисгэгчтэй дүйцэх хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзжээ. Ийнхүү 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд Тито “Союз” пуужингаар сансарт нисээд ирсэн түүхтэй.

Тито 1960-аад онд НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторид ажиллаж байжээ. Тэр нисэх, сансар судлалын инженер мэргэжилтэй. Дэлхийг тойрсон анхны америк хүн, тойрог замд явсан хамгийн өндөр настай хүн гэсэн дээд амжилтыг Тито хадгалсаар байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж