Японд суралцуулах 100 хувийн тэтгэлэг зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Японд суралцуулах 100 хувийн тэтгэлэг зарлагдлаа

Японд суралцуулах 100 хувийн тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгт хамруулан суралцуулдаг. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд info-scholar@iuhw.ac.jp хаягаар хүлээн авч буй юм байна.

Тавигдах шаардлага:

-30-аас доош насны Монгол Улсын иргэн байх

-Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх

-Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч дүн 3.8 болон түүнээс дээш байх

-Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/

Бүрдүүлэх материал:

Бүртгэлийн маягтыг (цээж зурагтай) дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html

Цээж зураг

Эрүүл мэндийн асуулгыг /Health Questionnaire/ дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html

Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ ★ /Англи эс бол Монгол хэлээр/

Ерөнхий боловсролын сургуулийн аттестат ба үнэмлэх ★ /Япон эс бол Монгол хэлээр/

Япон хэлний мэдлэгийг батлах гэрчилгээ (JLPT, J-test болон бусад)

Гадаад паспорт эс бол иргэний үнэмлэхний хуулбар /цээж зураг, регистрийн дугаартай хуудас/

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

Сувилахуй

Хөдөлгөөн засал

Хөдөлмөр засал

Хэл яриа, сонсголын гажиг засал

Хараа зүйн гажиг засал

Радиологийн мэргэжилтэн. техникч

Эм зүйч

Эмнэлзүйн эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн, техникч

Эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээний менежмент

Тэтгэлэгт шалгарсан иргэдийн Япон улс руу зорчих онгоцны тийзнээс бусад сургалт, дадлага болон амьжиргааны зардлыг АУНХИС хариуцна.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж