Унгарын ерөнхий сайдын твиттер нээсэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Унгарын ерөнхий сайдын твиттер нээсэн шалтгаан

Унгарын ерөнхий сайдын твиттер нээсэн шалтгаан

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дөнгөж энэ долоо хоногт твиттерт нэгджээ. Түүний твиттертээ оруулсан анхны жиргээнүүдийн нэг нь “Миний сайн найз Дональд Трамп хаана байна?” байв.

Унгарчууд фэйсбүүк түлхүү хэрэглэдэг. Харин ерөнхий сайд Орбан твиттерт нэгдсэн шалтгаан нь юу байв? Орос, Украины дайны үр дагавар, Европын холбооны санхүүжилт зэрэг асуудлын улмаас Унгар улс Брюссельтэй удаан үргэлжилсэн маргаантай байгаа билээ. Ийм цаг үед Англо-Саксоны ертөнцийн үзэл бодолд нөлөөлөх гэсэн сонирхлын үүднээс Орбан твиттерт нэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Твиттер платформ Англо-Саксоны ертөнцөд илүү сайн сурталчилгаа хийдэг бөгөөд Унгарт яг одоо хамгийн чухал зүйл аж.

Европын комисс есдүгээр сард Унгарт олгох эв нэгдлийн сангийн 65 хувийг буюу 7.5 тэрбум еврог түдгэлзүүлэхийг санал болгосон. Энэ бол удаан үргэлжилсэн маргааны сүүлийн үеийн жишээ юм. Хэрвээ энэ мөнгө тасалдвал Орбаны толгой дээр илд өлгөөтэй байна гэсэн үг болохыг шинжээчид хэлж буй.

Европын холбооны санхүүжилтийн хүрээнд Виктор Орбан болон түүний олон нийттэй харилцах багийнхан подкаст гаргажээ. Энэ нь “Унгарын тухай зоригтой үнэн” нэртэй. Тус подкастыг барууны улстөрчид болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүрэх сайхан арга гэж улс төр судлаач Золтан Кизелли хэлэв.

Унгар нь Оросын газрын тос, байгалийн хийнээс ихээхэн хамааралтай улс. Тиймдээ ч Оросын эсрэг хориг арга хэмжээг шүүмжилсээр ирсэн. Тус улс Оросын Газпром компанитай хийн төлбөрийг хойшлуулах тохиролцоог энэ сарын эхээр хийсэн. “Хямд эрчим хүч авах, төлбөрөө хойшлуулах зэрэг арга үгүй бол Унгарын засгийн газар мөнгөгүйдэж, унаж магадгүй” гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж