Д.Сумъяабазар Хакухо М.Даваажаргалаар бахархдаг гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар Хакухо М.Даваажаргалаар бахархдаг гэжээ

Д.Сумъяабазар Хакухо М.Даваажаргалаар бахархдаг гэжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр (2022.10.13) хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцжээ.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сүмо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн хааны цом авсан цорын ганц бөх нь Хакухо М.Даваажаргал юм. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний эзэн, ояката болж, ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх ажилдаа орж, шинэ замналаа үргэлжлүүлэх гэж буй билээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилт тогтоож, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа М.Даваажаргалаар Хотын дарга бахархдагаа уламжилж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж