ШЕЗ 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах санал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

ШЕЗ 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах санал хүргүүлэв

ШЕЗ 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2022.10.13) анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар санал хүргүүлсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

НИЙТ 15 СУЛ ОРОН ТООНД ДАВХАРДСАН ТООГООР 20 НЭР ДЭВШИГЧ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлж, 277 дугаар тогтоол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх энэ удаагийн сонгон шалгаруулалтад нөөцөөс 17 хуульчийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд гурван хуульч, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 7 хуульч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 10 хуульч тус тус нөөцөөс нэр дэвшчээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласнаас 15 сул орон тоонд давхардсан тоогоор 20 нэр дэвшигч эрэмбэлэгдсэн байна.

Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль

34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

34.9.Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

34.10.Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж