Умардын хэвлэлүүд зэвсгийн туршилтаа мэдээлэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Умардын хэвлэлүүд зэвсгийн туршилтаа мэдээлэхээ больжээ

Умардын хэвлэлүүд зэвсгийн туршилтаа мэдээлэхээ больжээ

Хойд Солонгос өчигдөр /2022.10.12/ дахин хоёр пуужин харважээ. “KCNA” агентлагаас мэдээлэхдээ, энэ нь тактикийн цөмийн зэвсгийн ажиллагаа явуулах зорилгоор байрлуулсан далавчит пуужингийн хүч чадлыг нэмэх зорилготой байсан гэв. Алсын тусгалтай далавчит пуужингууд далай дээгүүр 2000 км зам туулж, тодорхойгүй бай оножээ.

Энэ туршилт дайснууддаа өгч буй бас нэгэн тод анхааруулга гэж Ким Жон Ун онцолсон байна. Тэрбээр “Хойд Солонгос улс цөмийн стратегийн зэвсэгт хүчний үйл ажиллагааны хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлж, аливаа цэрэг дайны хямралыг хэзээд шийдэмгий таслан зогсоож, санаачлагыг бүрэн гартаа авах ёстой” гэжээ.

Анхаарууштай нэг зүйл нь Хойд Солонгосын хэвлэл мэдээллүүд зэвсгийн туршилтын талаар тогтмол мэдээлдэг байсан ч сүүлийн саруудад үүнийгээ больжээ. Хойд Солонгосын далавчит пуужин, агаарын хүчин, тактикийн цөмийн төхөөрөмжүүд суртал ухуулгад дурддагаас хамаагүй бага чадвартай байх магадлалтай аж. Тиймээс суртал ухуулгад итгэхгүй байж болох ч зэвсгийн туршилтуудыг үл тоомсорлож болохгүй гэж шинжээчид үзэж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Хойд Солонгосын далавчит пуужинг хориглоогүй. Ким Жон Ун өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон намын их хурлын үеэр овор хэмжээ багатай, хөнгөн, байлдааны талбарт ашиглах зориулалттай тактикийн цөмийн зэвсгийн тухай дурдсан. Үүнийхээ дараа мөн оны есдүгээр сард анх удаа стратегийн далавчит пуужин туршсан юм. Энэ нь тус улсын анхны цөмийн хүчин чадалтай зэвсэг гэж шинжээчид үзэж байна. Тиймээс аливаа мөргөлдөөн гарсан тохиолдолд ердийн зэвсэг, эсвэл цөмийн цэнэгт хошуу алийг нь тээвэрлэж буйг мэдэхэд хүндрэлтэй нь шинжээчдийн санааг зовоож байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж