НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа | News.MN

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “…Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…”гэлээ.