НЭМЭЛТ:
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2022.10.13/ хуралдаж, даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томиллоо. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар даргаа сонгохоос гадна Ардчилсан нам, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих "Сүүдрийн парламент"-ыг удирдах ҮБХ-ны дарга, Тамгын газрын дарга нар сонгогдох юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд хоёр дахь удаагаа сонгогдож буй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан юм.
"ШИНЭ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ДАГУУ ҮБХ-НЫ ХУРЛАА ЭХЛҮҮЛЖ БАЙНА"
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Улсын Дээд шүүхийн 2022.03.01-ний өдрийн тогтоолоор АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Энд зарим нэг зүйлийг гишүүд маань ойлгоогүй байх шиг байна. Аливаа эрх баригч улс төрийн хүчний үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр хяналт тавих, улс төрийн давхар үйл ажиллагаа зохион байгуулж явах нь тухайн улс төрийн намын зохион байгуулалтын л асуудал. Тэрнээс биш эрх барьж байгаа улс төрийн хүчний улс төрийн ажиллагааг хянах, бодлого өрсөлдүүлэх асуудлыг хязгаарласан ямар ч хягаарлалт аль ч улс оронд байдаггүй юм.
АН өнөөдөр парламентын ардчиллыг бэхжүүлэх, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн үндсэн зарчимтай намын хувьд үндэсний бодлогын хороо парламентын стандарт хэлбэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, чадавхи нөөцийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тийм ч учраас шинэ бүтэц, зохион байгуулалтын дагуу уг хурлаа эхлүүлж байна. АН-ын Үндэсний бодлогын хороон дарга бол нэгдүгээрт, өндөр үүрэг хариуцлагатай хүн байх ёстой, хоёрдугаарт хэд хэдэн шалгуурыг үндэслэл болгож байна. Үүнд:
- Үнэт зүйл үзэл санаанд үнэнч байх зарчим
- Улсын их хурлын гишүүн байх
- УИХ-ын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэлтэй байх
- Үндэсний бодлогын хорооноос гаргасан тогтоол шийдвэрүүдийг УИХ-д өргөн барих эрх бүхий байх.
Миний бие АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ нишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байна гэв.
Фото: Ардчилсан намын ҮБХ-ны хурал
Холбоотой мэдээ