"Товчоодоор торгуультай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй"

"Товчоодоор торгуультай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй"

"Товчоодоор торгуультай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй"

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 8-ны өдөр болж, нийслэлийн товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.


-Нийслэлийн товчоодыг цахимжуулах ажлын бэлтгэл хэзээнээс эхэлж, хэдэн хувьтай байна вэ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын удирдлагын системийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн хавар үндэсний технологийн компаниудтай хамтарч дутагдаж байгаа шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлсэн. Нийт 19 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас энэ онд 11 нь дуусна. Эдгээрийн нэг бол авто замын хөдөлгөөн зохицуулалт, удирдлагын системийг цахимд шилжүүлэх юм.

Товчоодыг цахимжуулах ажлыг Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран хийж, техник, технологийн хувьд бэлэн болсон.

-Товчоодыг цахимжуулснаар ажилтан ажиллах шаардлагагүй болно гэсэн үг үү? 

-Нийслэлд нийт найман товчоо бий. Энэ бүгд цахим дугаар танигч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Дөрвөн төлбөр авдаг цэгийн 21 гарц байдаг. Хүний механик ажиллагаа шаардлагатай учраас өмнө нь заавал ажилтан байлгадаг байсан. Төсөв хэмнэх зорилгоор таван цэгийн нэгийг нь л ажиллуулдаг тогтолцоотой байсан нь чирэгдэл үүсгэх нөхцөл болж байлаа.

Одоо хүн цалинжуулж суулгах шаардлагагүй, 20 цагаар ажиллах боломжтой болсон. Тог цахилгаанаас эхлээд шаардлагатай ажлуудыг бүрэн хангасан гэж үзэж болно.

Технологийн дэвшлийг ашиглан хяналт тавих бүрэн боломжтой болж байна. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг нийслэлийн бүс рүү оруулахгүй байх арга хэмжээ авна. Хууль эрх зүйн орчин, журам баталгаажуулах ажлууд хийгдэж байна. Одоогоор техникийн ажлууд л хангагдсан гэж хэлж болно. Уг журам шинэчлэгдсэний дараа ямар арга хэмжээ, зохицуулалт хийх нь тодорхой болно.

-Торгуулиа төлөөгүй нэг ч автомашин товчоодоор нэвтрэх боломжгүй гэсэн үг үү?

Автомашины цуваа үүссэн нөхцөлд урд байгаа нэг машинд асуудал үүслээ гэхэд ард байгаа бусад машинд чирэгдэл үүсгэхгүй байхаар журмыг боловсруулж байна. Шалган нэвтрүүлэх цэгт дугаар нь тэмдэглэгдээд, шаардлага хангаагүй, зөрчилтэй машин гэсэн мэдээллийг цагдаагийн ажилтанд өгч, тухайн товчоон дээр арга хэмжээ авахаар шийдэж байна.

Цаашлаад зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журмыг зөвхөн товчоодод биш, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтад бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд техникийн бэлэн байдлыг хангана гэсэн мэдээллийг хэрэгжүүлэгч газрууд өгч байна.

Энэ нь тээврийн хэрэгсэл бүр цахим гэрчилгээтэй болно гэсэн үг. Уг мэдрэгч төхөөрөмжийг мэдэрдэг төхөөрөмжийг нийслэлийн 160 гаруй цэгт байршуулж байна. Ингэснээр зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог, татвар оношилгоог цаг бүрт нь хийлгэдэг систем бий болно.

-Өнөөдрийн байдлаар нийт хичнээн төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна гэсэн тоон мэдээлэл байна уу?

-Одоогийн байдлаар 2015 оноос хойш нийт 81 тэрбум төгрөгийн торгууль оногдсон байна. Үүний 40 гаруй хувь нь төлөгдсөн гэх тооцоолол байна. Энэ ажил зөвхөн торгох, төсөв бүрдүүлэх ажил биш. Цаг тухайд нь төлдөг болвол замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрэм зөрчихгүй байх зэрэг зөв хэвшил бий болгоход чухал ач холбогдохтой юм.

Одоогийн тооцооллоор арваннэгдүгээр сарын 1-нээс товчоодын хяналт бүрэн ажиллаж эхэлнэ гэж үзэж байна. Журам батлах ажлын үед үүсч болох асуудлыг мөн ажиглаж байна. Аль болох хугацаандаа багтаж ажлаа эхлүүлэхийг зорьж байна.

Дөрвөн цэгт ажилладаг 21 ажлын байрыг 30 хувиар багасгана. Товчоодоор нэвтэрч буй машин дунджаар 30 секунд зарцуулдаг бол уг ажил хэрэгжиж эхэлснээр 3 секунд зарцуулдаг болно гэж тооцоолж байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-13 124.158.65.85

Торгуулиа төлөөгүй бол яг хажууд нь шууд төлөөд гардаг болгох хэрэгтэй. Тэгвэл амар болно.

Avatar

B 2022-10-13 202.126.89.88

Undsen huuliar olgogdson erhend haldaj bolohgui za.

Avatar

Зочин 2022-10-13 103.10.21.249

торгуулийн мөнгө хусах төлөвлөгөө юу иргэдрүү дайрахаас өөр юуч хийхгүй бна энэ бөхөнцөг дарга

Avatar

Довчин 2022-10-13 64.119.17.125

Жалга довруугаа дуртай үедээ явдаг маань ингээд конец болох нь. Монгол хүн байна даа арга чарга, аль эсвэл таньдаг жалганы нэг нөхөр таарч л таараа аргаар олоод явах л байлгүй

Avatar

УБ хотын иргэн 2022-10-13 103.57.95.49

Ашгүй түгжрэл багасах боломж нээгдэх нь.

Avatar

Зочин 2022-10-13 103.229.120.52

Малнуудыг яасан ч яадаг юм тээ, кк , шууд буудна шэчихээч

Avatar

Зочин 2022-10-13 202.126.92.98

Одоо эрхээ хасуулсан хирнээ машин бариад байгаа жолооч нарыг илрүүлдэг төхөөрөмжүүдийг суурилуулах хэрэгтэй байна. Ямар жолооч, ямар тээврийн хэрэгсэл унаад явж байсан. Яг тэр тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцож байвал зогсоогоод шалгадаг. Шалгалтаар жолоодох эрх нь хэвийн, зөрчилгүй жолооч байвал явуулдаг, харин эрхээ хасуулсан хирнээ машин бариад явж байвал маш хатуу шийтгэл оноодог. Тийм тогтолцоотой болмоор байна !

Avatar

ИРГЭН 2022-10-13 122.201.31.137

Ингэхээс өөр арга замгүй. Торгууль төлөхгүй бол Замын хөдөлгөөний дүрэм гэж байгаад яахав. Одоо тэгэнгүүт өчнөөн саяын торгуультай , дандаа дүрэм зөрчдөг нөхдүүд бухимдаад УИХ тар мар гэж бичнэ.

Avatar

BOXMAN 2022-10-13 202.126.92.98

Яг тэгнэ. Тэгэх тусам нь лалруудыг улам чангалах хэрэгтэй юм байгаан.

Avatar

Нүүрссүх 2022-10-13 192.82.80.136

УИХ тар

Avatar

Зочин 2022-10-13 202.9.40.80

Зөв шийдвэр байна шүү.Дүрмээрээ зорчиж эхэлнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж