752,409 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

 752,409 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 237,079,494  төгрөгийн үнийн дүн бүхий 752,409 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Төрийн Банк" ХК (SBM +15.00%), "Монгол дизель" ХК (MDZ +14.98%) болон "Могойн гол" ХК (BDL +14.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -6.39%), "Монгол Базальт" ХК (MBW -3.97%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -3.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,242 ширхэг нэгж эрхийг 12,127,444 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 48 ширхэг үнэт цаасыг 15,921,759 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 33848.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,446,125,475,508 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж