АПУ Дэйри Монгол: Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

АПУ Дэйри Монгол: Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэнэ

АПУ Дэйри Монгол: Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэнэ

"АПУ Дэйри Монгол" Сүүний үйлдвэр гэр үйлдвэрлэлийн шинэ систем нэвтрүүлэх "Монгол Сарлаг-Гэр үйлдвэрлэл" төслөө өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан. Тус үйлдвэр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд төслийн бэлтгэл ажлыг хангаж, малчдаас дээж бүтээгдэхүүн хуримтлуулж, туршилт судалгааг тасралтгүй хийн, Архангай аймгийн Чулуут сумын эхний 20 өрхтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

"Монгол сарлаг" төсөл хэрэгжсэнээр цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлд хүнсний эрүүл ахуйн стандарт бий болгон мөрдөхийн зэрэгцээ хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтийн нэгдсэн системд оруулснаар түүхий эдийн татан авалт оновчтой болж, улирлын нөлөөлөл багасч, малчин өрхийн орлого тогтмолжиж, үр ашигтай байдал нэмэгдэж буй юм.

Архангай аймгийн Чулуут сумын засаг дарга Б.Туул “Монгол Улсын хэмжээнд нийлүүлж буй цагаан идээний багагүй хувийг Чулуут сумын цагаан идээ бүрдүүлж байна. "АПУ" ХК-ийн хөрөнгө оруулалт хийж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр малчдын цагаан, идээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт илүү сайн хүрэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байна" гэв.

Сарлагийн сүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх илүү өндөр ач холбогдолтой юм.

"АПУ Дэйри Монгол" сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Бид өндөр амин дэм агуулсан сарлагийн сүүгээр генийн өөрчлөлтгүй, өнгө будаггүй, цэвэр органик, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг хөрөнгө оруулалтаар бий болгож байна” гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж