Монцемент үйлдвэрийн ажилтнууд шинэ орон сууцандаа орлоо

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Монцемент үйлдвэрийн ажилтнууд шинэ орон сууцандаа орлоо

Монцемент үйлдвэрийн ажилтнууд шинэ орон сууцандаа орлоо

Монцемент үйлдвэрийн ажилтнуудын “Өргөн” хорооллын 65 айлын шинэ орон сууцны нээлт өчигдөр /2022.10.11/ Дорноговь аймгийн Өргөн суманд боллоо. Гэр бүлд ээлтэй байгууллага тодотголтой тус компанийнхан үйлдвэрээсээ төрсөн шинэхэн гэр бүлүүддээ зориулж гуравдугаар ээлжийн орон сууцаа барьжээ. Шинэ байранд орох ажилтнууд өнөөдөр түлхүүрээ гардлаа. Ингэснээр Монцемент үйлдвэрийн 200 гаруй ажилтан, орон байрны асуудалд санаа зоволтгүй гэр бүлээрээ ая тухтай амьдрах боломж нөхцөл бүрдэж байгаа юм.

Монцемент Билдинг Материалс ХХК нь ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдэнд гэр бүлээрээ тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалахад онцгойлон анхаарахын сацуу үйлдвэрлэл явуулж буй орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. Тийм ч учраас барилгын бүх төрлийн материалын үнэ эрс өссөн энэ цаг үед өвлөөс урьтан ажиллагсдаа тав тухтай байранд оруулж нийгмийн хангамжийг нь улам сайжруулахын тулд хоёр дахин өндөр өртөг зарцуулж уг барилгыг барьж дуусган ашиглалтад оруулжээ. Тэрчлэн ажиллагсдынхаа хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд анхаарах, эцэг эхчүүдийг нь ажлаа тайван хийх боломжоор хангахын тулд цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэр байгуулагдсанаар алслагдсан орон нутагт бүтээн байгуулалт хийж дэд бүтцийг бий болгоод зогсохгүй шинэ суурьшлын бүс үүсгэж, 1000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, монгол залуусыг эх оронд нь тогтвортой ажиллуулах зэргээр улс орныхоо нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа юм. “Өргөн” хорооллыг барилгын салбарын олон жилийн сайн туршлагатай “Нар – Урт” ХКК барьж гүйцэтгэжээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун, Захиргаа хүний нөөцийн менежер О.Цэвээнгэрэл, Монцемент үйлдвэрийн Үйл ажиллагааны менежер Г.Мэндбаяр, “Нар–Урт” ХХК-ийн ерөнхий инженер С.Батбаатар нарын албаны хүмүүс, үйлдвэрийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж