Монгол Улс НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн байр суурь илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Монгол Улс НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн байр суурь илэрхийлэв

Монгол Улс НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн байр суурь илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий ассамблей өчигдөр /2022.10.12/ Орос улс Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэнэ гэсэн шийдвэртэй холбоотойгоор санал хураалт явуулсан. Ерөнхий ассамблейн 193 гишүүний дөрөвний гурав буюу 143 нь Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан НҮБ-ын тогтоолыг дэмжсэн байна.

Сири, Никарагуа, Хойд Солонгос, Беларусь гэсэн дөрөвхөн улс НҮБ-ын эсрэг санал өгчээ. ОХУ-ын стратегийн түнш Хятад тэргүүтэй 35 орон түдгэлзсэн санал өгсөн байна. Санал хураалтад түдгэлзсэн орнуудыг харахад улс төрийн болон түүхэн шалтгааны улмаас мөргөлдөөнд нэг талыг барих сонирхолгүй байгаа аж.

Түдгэлзсэн орнуудад Монгол, Хятад, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Этиоп, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг багтжээ.

НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Линда Томас Грийнфилд санал хураалтын өмнө “Орос өнөөдөр Украиныг эзлэн түрэмгийлж байна. Гэтэл маргааш өөр үндэстний газар нутаг ч оронд нь байж магадгүй. Танай улс ч байж болно” гэж хэлжээ. Мөн энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дэлхийн 100 гаруй орны дипломатуудтай виртуал уулзалт хийсэн байна.

АНУ болон барууны холбоотнууд лобби хийсний үр дүнд 143 орон НҮБ-ын тогтоолыг дэмжсэн. Энэ нь барууны албан тушаалтнуудын таамаглаж байснаас илүү сайн үр дүн байв.

Дайн эхэлсний дараахан буюу гуравдугаар сард НҮБ мөн Оросын түрэмгийллийг буруушаасан тогтоолоор санал хурааж байсан. Энэ тогтоолд Бангладеш, Ирак, Марокко улсууд түдгэлзсэн хариу өгч байв. Гэтэл өнгөрсөн Лхагва гаригийн санал хураалтад дээрх гурван улс НҮБ-ын тогтоолыг дэмжсэн хариу өгсөн нь анхаарал татлаа.

Эх сурвалж: POLITICO, REUTERS, UN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж