Цахилгаан тамхи янжуур тамхинаас аюулгүй юу?

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Цахилгаан тамхи янжуур тамхинаас аюулгүй юу?

Цахилгаан тамхи янжуур тамхинаас аюулгүй юу?

Янжууранд 7000 гаруй химийн хортой нэгдлүүд байдаг бол цахилгаан тамхинд 100-аас ихгүй химийн нэгдлүүд агуулагддаг.

Ихэнх хүмүүс цахилгаан тамхийг хортой эсвэл утаат тамхинаас илүү хортой гэж буруу боддог.  Цахилгаан тамхи татах нь утаат тамхи татахтай ижил харагддаг шигээ адилхан  хор уршигтай гэж боддог.  Үл итгэгч хүмүүс болон цуурхал тараагч хэвлэлүүдээс гаргаж байгаа худал мэдээлэл нь хүмүүсийн дээрх итгэл үнэмшлийг улам хүчтэй болгож байна.

Гэвч цахилгаан тамхи татах нь утаат тамхинаас хамаагүй бага хортой гэдгийг маш олон шинжлэх ухааны үндэстэй баримт нотолгоо харуулж байна. 600-850 хэм хүртэл шатдаг 7000 химийн хорт нэгдэл утаат тамхинд агуулагддаг.

Үүнд, Нүүрстөрөгчийн дутуу исэл болон 70 гаруй хорт хавдар үүсгэгч бодисоос бүрдэх хорт нэгдлүүд нь тамхи татах үед тамхины хатуу тортог, халуун хорт хий, бохь зэргээс ялгарч хүний биед ордог. Эсрэгээрээ цахилгаан тамхи татах нь тамхины шаталт утаагүйгээр 100 хэм хүртэл халдаг ууршдаг шингэнийг маш олон жижиг дусал болгодог.

Цахилгаан тамхины ууранд пропилен гликол, ургамлын глицерин, исэлдүүлэгч бодис, дэгдэмхий органик нэгдлүүд, зарим металл, никотин, амтлагч химийн бодисууд болон бага зэргийн нүүрстөрөгчийн дутуу исэл агуулагддаг. Эсвэл нүүрстөрөгчийн дутуу ислийг агуулаагүй ч байж болдог. Гэсэн хэдий ч утаанд агуулагдах маш хортой их хэмжээний химийн хорт нэгдлүүд хатуу тортог нь цахилгаан тамхины ууранд агуулагддаггүй.

Английн нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан тайланд цахилгаан тамхины ууранд агуулагдах хорт нэгдлүүд утаат тамхины утааны нэг хувиас багагүй буюу хүний бие махбодод хор хөнөөл учруулах хэмжээнээс хамаагүй бага болохыг дурдсан байдаг. Энэ одоогийн судлагдсан баримт нотолгоонд үндэслэсэн тайлбар бөгөөд утаат тамхинаас гарч цахилгаан тамхи татаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд учрах эрсдэл эрс багасах нь эргэлзээгүй зүйл юм.

Мөн АНУ-ын шинжлэх ухааны толгой байгууллага болох  Үндэсний анагаах ухаан, инженерийн академи утаат тамхи татаж түүнд агуулагдах үй олон хорт бодис хавдар үүсгэгч бодисуудоос хордох байдлыг никотиныг ууршуулах төрлийн бүтээгдэхүүнээр орлуулж утаат тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байдаг.

Цахилгаан тамхины сүүлийн үеийн дээрх шинжлэх ухааны үндэстэй судалгааны бүтээлийг Австралийн доктор Колин Менделсон өнөөг хүртэл бүрэн судалж ном гаргасан байдаг. Уг ном нь цахилгаан тамхийг сонгож янжуур тамхинаас гарах хүмүүсийн ширээний ном болоод байгаа гэхэд хилсдэхгүй бөгөөд уг номд цахилгаан тамхитай холбоотой бүх асуултад хариулж, амьдрал дээр батлагдсан олон кейсүүдийг оруулж өгснөөрөө уншигчдыг сонирхлыг татаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж