АНУ, Японы хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

АНУ, Японы хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэв

АНУ, Японы хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэв

АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилалт энэ долоо хоногт болсон. Тус сургуулилалтын үеэр ОХУ-ын хилийн ойролцоо “Himars” пуужингийн системийг харважээ. Оросын тал үүнд эсэргүүцлээ илэрхийлж, өчигдөр /2022.10.12/ Японы Элчин сайдын яаманд хандсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Энэ цэргийн сургуулилалтыг бид ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн аюулгүй байдалд тулгарч буй сорилт гэж үзэж байна. Энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэж дурджээ.

Орос, Япон хоёр улсын харилцаа сүүлийн хэдэн долоо хоногт улам хурцдаад буй. Япон улс барууны орнуудтай нэгдэж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Түүнчлэн хоёр улс харилцан бие биеийнхээ дипломат албан тушаалтныг улсаасаа хөөх арга хэмжээ авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилалт Даваа гаригт эхэлсэн бөгөөд 14 хоног үргэлжилнэ. Тэд Хоккайдо арлын хойд хэсэгт орших алслагдсан арлуудыг хамгаалах сургуулилалт хийж буй юм. Сургуулилалтад тэнгисийн явган цэргийн зургаан “MV-22 Osprey” нисэх онгоц, мөн ижил төрлийн АНУ-ын хоёр онгоц оролцож байна. Мөн Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний 2100 орчим албан хаагч, 1500 тэнгисийн явган цэрэг, АНУ-ын 50 мянга орчим цэрэг байна.

Уг сургуулилалтыг Хойд Солонгосын заналхийлэлтэй холбогдуулан хийж буй боловч харвасан пуужин Оросын хилтэй ойролцоо унаснаар эсэргүүцэлтэй тулгараад буй юм.

Эх сурвалж: ANADOLU AGENCY, JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж