МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй | News.MN

МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

НЭМЭЛТ: 

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн "ОМ-137" аяллаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. "МИАТ" ТӨХК-иас 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр тухайн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр гаргасан юм.

"ОМ-137" аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчид тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн тухай мэдээллийг 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно.

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь "МИАТ" ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт аравдугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно. Иймд "МИАТ" ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье. Цаашид "МИАТ" ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК


ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙГООР НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалтай холбоотойгоор "МИАТ" компанийн онгоцоор нисч байсан 200 гаруй зорчигчийг үл хүндэтгэн Франкфурт явах чиглэлийг Берлин болгон өөрчилсөн мэдээллийг зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтлэв. Берлинд онгоцноосоо буусан иргэд Франкфурт хот руу явахын тулд онгоц, галт тэрэгний мөнгөө өөрсдөөсөө гаргаж, хүндрэл учруулсанд иргэд бухимдаж байна.

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас энэ талаар тодруулах гэсэн боловч "Хуралтай байна" гэсэн хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр мордсон. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12-ноос 16-нд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-13 202.55.188.104

Тэр хүмүүс эдийн засгын болон сэтгэл санааны хохирлоо МИАТ-аас нэхэмжлэх хэрэгтэй

Avatar

зочин 2022-10-13 59.153.113.55

БҮХ АМЬТАД ТЭГШ ЭРХТЭЙ,ТЭДНИЙ ДОТРООС ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ ГЭДЭГ ШИГ
БҮХ ЗОРЧИГЧИД ТЭГШ ЭРХТЭЙ ТЭДНИЙ ДОТРООС ДАНХАН ТОЛГОЙТ ЗОРЧИГЧ ИЛҮҮ ЭРХТЭЙ гэдэг үлгэр биелэлээ олжээ.
…өөр хэлэх үг олдохгүй юмаа.

Avatar

Зочин 2022-10-13 66.181.177.201

Ёстой даварсан амьтан байна даа. Ямар бүдүүлэг Ерөнхий сайд вэ.. Ичмээр юм..

Avatar

Зочин 2022-10-13 59.153.113.23

Урьдчилж мадэгдсэн л байж таараш дээ,сүржигнэчих юмаа

Avatar

Нүүрэлдэх л хэрэгтэй дээ 2022-10-13 202.126.90.41

ЯПОН БАЙСАН БОЛ ЗАСГИЙН ГАЗАР НЬ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРСОН БАЙГАА ӨДИЙД….
ДААНЧ БҮХ ХУУЛЬ, ДҮРМИЙГ УЛАНДАА ГИШГЭЛЖ БОЛДОГ МОНГОЛ ОРОН & МОНГОЛЧУУУД ЮМДАА АЙ ХӨӨРХИЙ ХОРВООО ГЭЖ 🙏🙏🙏

Avatar

Зочин 2022-10-13 122.201.22.227

За юун сүртэй юм ерөнхий сайдтайгаа нэг онгоцонд явсандаа баярла за ингэж цуг нисэж үзэх юмсан даанч тийм аз байхгүй байх даа

Avatar

Зочин 2022-10-13 202.55.188.104

МАНгар данхтай 1 онгоцонд явлаа гээд ямар ашигтайв? Харин ч цаг хугацаагаар мөнгө төгрөгөөр хохироод байгаам бишүү тэнэг ээ

Avatar

Новшнууд аа 2022-10-13 202.179.26.130

Ингэж болдог юм уу?

Avatar

Зочин 2022-10-13 103.26.195.102

Тэдгээр иргэдийн хохирлыг МИАТ хариуцан төлөх ёстой!!! Уучлаарай гээд өнгөрч болохгүй ээ!!!

Avatar

Зочин 2022-10-13 192.82.64.251

Данхан толгой нь хоосон байж хөөрхий. Ийм юманд дарлуулдаг ард түмэн бүр хөөрхий болждээ

Avatar

Зочин 2022-10-13 202.21.124.141

Хэлэх муу үг ч олдохгүй байна. Монгол улс ямар ямархуу төрийн түшээдтэй гэдэг нь дэлхий даяар илт боллоо доо. Хэний төлөө, хэний сонголтоор, хаана ажиллаж байгаагаа мэдэдгүй юм уу? Ард түмний эрх ашгийг нь хамгаалах естой биш бил үү? Саарал ордон ороод ой санамжаа алдсан юм уу? 200 хүний эрх ашгийг уландаа гишгэж чадах хүн ард түмний эрх ашгийг хамгаалах хүн мөн үү? Ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч ёс суртахуунгүй, чадваргүй багтай гэдгийг нь бас харлаа.

Avatar

Зочин 2022-10-13 202.9.46.188

тэдний дамжих зардлыг нь хэн хариуцах вэ, шууд нислэгээрээ ниссэн бол тэд илүү зардал гаргаж санүүгээр хохирох байсан уу
тэдний дамжих зардлыг нь хэн хариуцах вэ, шууд нислэгээрээ ниссэн бол тэд илүү зардал гаргаж санүүгээр хохирох байсан уу
тэдний дамжих зардлыг нь хэн хариуцах вэ, шууд нислэгээрээ ниссэн бол тэд илүү зардал гаргаж санүүгээр хохирох байсан уу
тэдний дамжих зардлыг нь хэн хариуцах вэ, шууд нислэгээрээ ниссэн бол тэд илүү зардал гаргаж санүүгээр хохирох байсан уу

Avatar

111 2022-10-13 103.57.95.243

Ерөнхий сайд нь онгоц авч зугтан шал өөр хотод бууж зорчигчдынхоо эрх ашгийг улнаас дор үздэг ТОТАЛИТАР дэглэмтэй улс уу? Сошиалаар дүүрэн эрх ашиг нь хөндөгдсөн иргэд үгээ хэлж байхад юу гэж худлаа тайлбар бичээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2022-10-13 202.126.90.41

ЭЭ ТГЭЭД ЕВРОП, АМЕРИК МЭТИЙН АЛС ХОЛЫН ОРНУУДТАЙ МОНГОЛ УЛС БАРАГ ХАРИЛЦААГҮЙ Ш ДЭЭ, ТИЙМ БХАД ЕВРОП, АМЕРИКРУУ ЮУГАА ХАЙГААД Ч ЯВДЫН…. ЕВРОП, АМЕРИК ГЭЖ ЯМАР Ч УЛС БАЙДЫН БҮҮ МЭДДЭЭ….МОНГОЛТОЙ ОНЦ ХАРИЛЦААГҮЙ, ХАРИЛЦАХ Ч ҮГҮЙ

Avatar

Зочин 2022-10-13 192.82.85.179

Хазгар хүргэн хадамсаг гэдэг шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж