ОУХМ Г.Ануужин Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

ОУХМ Г.Ануужин Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Ануужин Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Бахрейны Манама хотноо болж буй хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин амжилттай оролцож, хос хүрэл медаль хүртсэн байна.

Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 116 кг өргөж V байрт шалгаран, нийлбэр дүнгээр 215 кг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээлснээр, ОУХМ Г.Ануужин Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж