Италийн Таранто нисэх буудлаас өчигдөр /2022.10.12/ өглөө 09:09 цагт “Atlas Air” компанийн “Dreamlifter” нэртэй карго тээврийн онгоц хөөрчээ. Онгоц хөөрснөөс хойш хэдхэн секундын дараа нэг дугуй нь салж унасан байна. 1.2 метр орчим диаметртэй, 100 кг жинтэй дугуй агаарт эргэлдэн унаж байгаа бичлэг цахим сүлжээнд таржээ. Дугуйг дараа нь нисэх онгоцны буудлын хашааны гаднах усан үзмийн талбайгаас олсон байна.
Хэдийгээр нэг дугуй нь салж унасан ч онгоц аяллаа үргэлжлүүлж, Өмнөд Каролинагийн "Чарлстон" нисэх буудалд аюулгүй газарджээ. Нислэгийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн мөрдөн байцаагчид ослыг шалгаж буй бөгөөд албан ёсны мөрдөн байцаалт явуулах эсэхийг хараахан шийдээгүй байна. “Atlas Air” компани мөрдөн байцаалтыг дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Италийн хэвлэлд мэдээлснээр, онгоцны их бие “Boeing 787” аж. Уг онгоц том ачаа тээвэрлэх зориулалттай бөгөөд анхны аяллаа 2006 онд хийжээ. “Dreamlifter” онгоц Итали, Япон, АНУ-ын хооронд ачаа тээвэрлэдэг бөгөөд цар тахлын үед эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ