Худалдааны зах зээлийн домог болсон Италийн венец хот нь одоо ч жуулчдын хамгийн ихээр очдог газрын нэг юм. Олон сая жуулчдын хөлд дарагдах энэ газар загварын 7 хоногийг зохион байгуулдаг.
Венецийн загварын 7 хоногт загварлаг, шилдэг стилистүүдийн бэлэн хувцас, шинэ загварын шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх зорилгоор олон алдартнууд ирдэг бөгөөд оёдолчид, урчууд, дизайнерууд, харилцааны мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн уулзалт болж туршлага солилцох боломжийг олгодог байна.
Тэгвэл Венец хотыг 6 дахин багасгаж Венецийн гайхамшигт гудам, талбай, уран баримал, сүрлэг хөшөө, дурсгалт түүхэн бүтээлүүдтэй хамтад нь буулгасан Монгол дахь Little Venice их дэлгүүрт Монголын хамгийн том, сонгодог, “загварын шоу”-г зохион байгуулах боломжтой.
Өвөрмөц хийц, барилга архитектурын онцгой шийдэл, эртний уран дархачуудын дахин давтагдашгүй бүтээлээр дүүрэн эртний Венец хотыг санагдуулах Little Venice их дэлгүүрт хамтдаа нэгдсэн үндэсний болон импортын брэндүүдийг загварын 7 хоногоор онцлон танилцуулж ирсэн зочдод хүссэн бараагаа төвөггүй авах сэдэл, боломжийг олгох юм.
Бизнесийн төвлөрөл дунд, хамгийн ашигтай байршилтай Little Venice их дэлгүүрт өөрийн брэндээр нэгдэж жилд 1 сая жуулчинд 100 сая долларын борлуулалтыг хамтдаа хийх боломжийг та бүхэнд санал болгож байна.
Little Venice их дэлгүүртэй холбогдох утас: 7505-7788, 9099-5533,
Моби: 9907-4903, 9905-6274, 9999-8849, 9986-5151
Юнител: 8888-4595, 8802-5558
Холбоотой мэдээ