Украины арми өчигдөр өглөө (2022.10.12) Оросын байлдааны дөрвөн нисдэг тэргийг сөнөөснөө мэдэгдэв. Украины нисэх хүчний пуужингийн довтолгооныг эсэргүүцэх нэгжээс Оросын "матар" хочит "Ka-52" нисдэг тэргүүдийг газраас галын дэмжлэгтэйгээр амжилттай сөнөөлөө гэж мэдэгджээ. Урьдчилсан мэдээллээр нисдэг тэргүүдийн нэг нь Украины өмнөд хэсгийн оросуудаас чөлөөлсөн бүс нутагт унасан бол бусад нь галын шугамын цаана унасан аж.
"Ka-52" нисдэг тэрэг нь хоёр хүний суудалтай бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд дайралт хийх чадалтай аж. Тус нисдэг тэргийг анх 1990-ээд оны сүүлээр Орост үйлдвэрлэж эхэлжээ.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойш Киевийн арми дайсны 235 нисдэг тэрэг, байлдааны 268 нисэх онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ