Олимпийн гүүрээс "Натур"-ын зам руу шууд эргэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Олимпийн гүүрээс "Натур"-ын зам руу шууд эргэхгүй

Олимпийн гүүрээс "Натур"-ын зам руу шууд эргэхгүй

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Олимпийн гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсонтой холбоотойгоор "Континентал" зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн чиглэлийг өөрчлөхөөр болжээ.

Өөрөөр хэлбэл, урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу "Натур" худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглож, гүүрэн доогуур орж эргэхээр болсон байна. Уг зохицуулалтыг хийснээр ЮНЕСКО-гийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпийн гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасч, Олимпийн гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах аж.

Энэхүү зохицуулалтад иргэд сэтгэл дундуур байгаагаа бөгөөд "Тойруу замаар явж, түгжрэл улам нэмэгдэнэ" гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа юм. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Очирхуягаас тодрууллаа.

"ОЛИМПИЙН ГҮҮРНИЙ ТУСЛАХ ЗАМААР УРАГШАА УРУУДАЖ ЯВААД, БУЦАЖ ЭРГЭХ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙЖРУУЛСАН"

-Олимпийн гүүрээс "Натур"-ын зам руу эргэхийг хориглохоор болжээ. Энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Олимпийн гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсонтой холбоотойгоор тус хэсгийн замын хөдөлгөөнд өөрчлөлт орсон. Үүнийг тайлбарлавал Олимпийн гүүрээс "Натур" руу өгсч байгаа замын эргэдэг хэсэг дээр хөдөлгөөн зохицуулалт хийсэн гэсэн үг. Шууд зүүн эргэхийг хориглосноор чигээр яваад Олимпийн гүүрэн доогуураа буцаж эргээд, "Натур" төв рүү баруун гар тийш эргэнэ. Иргэддээ энэхүү хөдөлгөөний зохицуулалтыг нарийн тайлбарлах шаардлагатай байна. Учир нь иргэд сайн мэдэхгүй байгаагаас үүдэн хэрхэн хөдөлгөөнд оролцох талаар лавлан асуух болсон. Олимпийн гүүрний туслах замаар урагшаа уруудаж яваад, буцаж эргэх тэмдэг, тэмдэглэгээг сайжруулсан.

Иргэд багагүй шүүмжилж, бухимдаж байна. Ийм зохицуулалт хийснээр ямар үр дүн гарах вэ? 

-Энэ хөдөлгөөн зохицуулалтыг хийснээр "Натур" төвөөс ирэх хөдөлгөөний огтлолцол харьцангуй багасна. Олимпийн гудамж хойноосоо урагш чиглэлээр "Натур" төв рүү эргэхэд давхар эгнээ болон хойд талын хөдөлгөөнөө барьдаг байсан. Энэ тал дээр илүү уян хатан болж байгаа гэсэн үг. Уг зохицуулалтыг хийснээр ЮНЕСКО-гийн гудамжаас ирэх хөдөлгөөн, Олимпийн гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасч, Олимпийн гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Цаашлаад "Натур" төвөөс гарч байгаа хөдөлгөөн хойноос ирэх хөдөлгөөний огтлолцол багасч байна гэж ойлгож болно. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас тооцоолол судалгаан дээр үндэслэж хийсэн болов уу. Энэ зохицуулалтын үр нөлөөг ойлгоход хугацаа шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж