ДАШТ: Монголын эсрэг Герман

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

ДАШТ: Монголын эсрэг Герман

ДАШТ: Монголын эсрэг Герман

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж буй жүдогийн ДАШТ-ий ганцаарчилсан барилдаанууд өчигдөр /2022.10.12/ өндөрлөлөө. Тэмцээний долоо дахь өдөр эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жүдочид өрсөлдөв.

О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австралийн Коди Андрьюсыг ялсан ч удаах тойрогтоо Нидерландын Рой Мейерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин А.Адъяасүрэн эхний тойрогтоо Литвийн Сандра Яблонскитег ялсан ч удаах тойрогтоо Кубын алдарт Идалис Ортизт ялагджээ.

Монгол Улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай багийн дүнгээр дөрөвдүгээрт бичигдэж байна.

Харин Япон таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэлтэй жагсаалтыг тэргүүлж байгаа бол тэдний араас Бразил, Узбекистан удаалж буй.

Өнөөдөр холимог багийн барилдаан болно. Монголын баг эхний тойрогтоо Германтай учраа таарчээ. Хэрэв ялвал Украин, Кубын ялсантай нь хүч үзнэ. Өнгөрсөн жилийн Токиогийн олимпийн багийн тэмцээнд Монгол, Герман улсууд учраа таарахад Герман 4-2 гэсэн харьцаатай ялсан билээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс шинэхэн дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Б.Эрхэмбаяр, Б.Эрдэнэбаяр,Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар багтсан бол эмэгтэйчүүдээс дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Ганхайч, Ц.Энхчимэг, Б.Эрдэнэт-Од, А.Адъяасүрэн нар багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж