"2023 онд эдийн засгийн уналтаас ялгаагүй нөлөөлөл олон хүнд мэдрэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

"2023 онд эдийн засгийн уналтаас ялгаагүй нөлөөлөл олон хүнд мэдрэгдэнэ"

"2023 онд эдийн засгийн уналтаас ялгаагүй нөлөөлөл олон хүнд мэдрэгдэнэ"

ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 2.7 хувь болгосон бол Азийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулав. Тус сан ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэгдүгээр сард 3.8 хувь, долдугаар сард 2.9 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаа 2.7 хувь болгон дахин бууруулжээ. Үүгээр ч зогсохгүй энэ нь хоёр хувиас доошлох магадлал 25 хувь гэж үзэж байгаа аж.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, ОУВС өнгөрсөн долдугаар сард энэ оны Азийн эдийн засгийн өсөлтийг 4.6 хувь хэмээн таамаглаж байсан бол өдгөө 4.4 хувь болгон бууруулжээ.

Инфляцийн өсөлт олон орны төв банкийг мөнгөний бодлогоо чангаруулахад хүргэж, АНУ зэрэг худалдааны түншүүдийн экспорт удааширч буй тул ОУВС-гаас Азийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан байна.

ОУВС-гаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2021 онд 8.1 хувь байсан бол энэ онд 3.2 хувь, 2023 онд 4.4 хувьд тус тус хүрч сэргэнэ хэмээн таамаглажээ. Япон улсын эдийн засгийн өсөлт энэ онд 1.7 хувь хүрнэ гэсэн таамаглал хэвээр бөгөөд ирэх 2023 онд 1.6 хувь болж буурна гэж төсөөлсөн байна.

Тус сан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа АНУ бодлогын хүүгээ тогтвортой өсгөж буйгаас үүдэн улс орнуудын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал ам.долларын ханшийг үргэлжлүүлэн чангаруулж, хөгжиж буй орнуудын өрийн хүндрэлийг нэмэгдүүлж, зарим улс орнууд бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж болзошгүйг дурджээ. Мөн Украины дайн, БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай зэрэгцэн инфляци сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр түвшинд хүрч эрчимжсэн. Энэ цаг үед дэлхийн эдийн засгийн төлөв тааруу байгаа төдийгүй хамгийн муу үр дагавар хараахан гараагүй байгааг анхааруулжээ. Улмаар эдийн засгийн өсөлт хэврэгшиж, зах зээл тогтворгүй болох тусам бодлогын алдаа гарах эрсдэл улам нэмэгдэж буйг онцолсон байна.

ОУВС-ийн Ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншас “Хамгийн муу үр дагавар ирэх болоогүй байна. 2023 онд эдийн засгийн уналтаас ялгаагүй нөлөөлөл олон хүнд мэдрэгдэх болно. Аадар борооны үүл хуримтлагдаж байгаа тул бодлого тодорхойлогчид нөхцөл байдлыг хяналтаас гаргахгүй байх хэрэгтэй” гэжээ.

Ирэх онд дэлхийн улс орнуудын гуравны нэгийнх нь эдийн засаг агшиж, АНУ болон Европын Холбоо, БНХАУ-ын өсөлт зогсонги байдалд орж магадгүй гэжээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний хатуу бодлогын нөлөө дэлхий даяар мэдрэгдэж, ам.долларын ханш хөгжиж буй орнуудын валютын эсрэг чангарснаар инфляци болон өрийн дарамтыг улам нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.

ОУВС-гийн төсөөллөөс харвал инфляци энэ оны эцсээр 8.8 хувьд буюу дээд цэгтээ хүрч, энэ түвшнээ багагүй хугацаанд хадгалах бөгөөд ирэх оноос 6.5 хувь, 2024 онд 4.1 хувь болж буурахаар байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж