Дэлхийн банк: Монгол Улсын гадаад төлбөр тасалдаж болзошгүй | News.MN

Дэлхийн банк: Монгол Улсын гадаад төлбөр тасалдаж болзошгүй

Дэлхийн банк: Монгол Улсын гадаад төлбөр тасалдаж болзошгүй

Дэлхийн банк: Монгол Улсын гадаад төлбөр тасалдаж болзошгүй

ОУВС-гийн ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн сард Монгол Улсын эдийн засаг 2023 онд дөрвөн хувиар өсөх төлөвтэй ч инфляцийн дарамт, нийлүүлэлтийн саатал зэрэг гадаад хүчин зүйлс өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. Тус сан Монгол Улс төсвийн алдагдлаа бууруулахгүй бол бодлогын хүүг цаашид өсгөхөөс өөр аргагүй болох учраас төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2022 онд 2.5 хувь, 2023 онд 5.5 хувь байна гэж тооцоолж, хэд хэдэн эрсдэл бийг онцолсон байна. Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчес "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа,

Монголд инфляци урт хугацаанд өндөр түвшинд байж, цаашид эдийн засгийн өсөлт сулрах төлөвтэй байгааг анхааруулжээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад төлбөр тасалдахад хүрч болзошгүй байдал ажиглагдаж буй тул Засгийн газар ойрын хугацаанд ханшийг илүү уян хатан болгох хэрэгтэйг зөвлөжээ. Эс бөгөөс эдийн засагт инфляцийн дарамт, гадаад валютаар нэрлэгдсэн бондын үнэлгээг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж мэдэхийг хэлсэн байна.

Мөн томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд их хэмжээний импортын бараа, бүтээгдэхүүн шаардагдаж, импортын хэрэгцээ нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэнэ гэсэн богино хугацааны төсөөлөлтэй байгаагаа мэдэгдэв.

Ялангуяа ойрын хугацаанд төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, цаашид илүү тогтвортой болгох хэрэгтэй. Иймд Монгол Улсын Засгийн газар бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар реформ хийж, худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг тодотгожээ.

Монголд нэг талд Төв банкны мөнгөний бодлого чангарч байхад нөгөө талд төсвийн тэлэх бодлого үргэлжилж байгаа нь инфляцийн дарамтыг улам нэмж байгаа бөгөөд энэ нь эсрэг үр дагавар авчирч магадгүйг анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-13 172.58.162.228

Dollars kolonchlol uunees garah gartsgui dahiad l orno

Avatar

Зочин 2022-10-13 203.98.77.73

Хавтгай халамжаа халбал улс хөгжинө.

Avatar

Зочин 2022-10-13 192.82.68.189

МАН гарч ирснээр монголын өр 3 дахин нэмэгдэв.2016 оноос хойш түүхий эд , уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хамгийн дээд хэмжээнд байв .Ашиглаж чадсангүй.Ашиглах нь битгий хэл авилгаас 80 хавьд байсан орныг 111 оруулж хойш ухраав. Идэж уусан нь их байх шив дээ.АНын үед ядуурал 27% тай буюу 4 хүний нэг нь ядуу байв.Гэтэл одоо ядуурал 33.4% тай болж 3 хүний нэг нь ядуурал. Бүр ажил хийсээр байгаад алгуурханаар ядууралд орж байх юм .НЭГЭН ЗҮЙЛ;ӨНӨӨДӨР АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ НЭРЭЭР МИНИЙ ДАНСАНД МӨНГӨ

Avatar

Иргэн 2022-10-13 49.0.178.24

Дойлуурын ханш өсөхөөр АНУ төвийн банкад ашигтай үүнийгээ өөр байдлаар хэлжээ дээ янз нь, өөр зөвлөх юм байхгүй, биднээс гуйлга гуй биздээ…тэгээд дэлхий ийм гээд гараа савнэ…

Avatar

хуу 2022-10-13 202.9.46.56

энэ өлөн гоё ярьж гарч ирсэн нам дагасан жижиг том хулгаачууд хагартлаа баяждагиин нууц ердөөл энэ бүх өөрсдиин хамаарал бүхиии ашигтай ямар нэгэн төсөл нэртэй их мөнгөнөөс хумслахдл баяждагииг ардтүмэн ихл сонсож харж байна хөгжлиин банк дарханы зам гэээл зөндөөөө энэ хүүрүүдл монголыг хоосолжииндоооо улны шалны гишгүүрүүд гэдэгээ биздэээ ард иргэдэээ малуудааа

Avatar

Зочин 2022-10-13 59.153.114.41

Ene 76 maliig yah ve? Boldog bol tuhuuruud Hyatad ruu mahand ugchih yumsan.

Avatar

Зочин 2022-10-13 124.158.67.87

Дампуурах шахаж байж төсвөө тэлж тэнэгтээд байна гэж сануулсан байнаштээ. Яасан юм ойлгодоггүй МАНгарууд вэ? Сонгуульд л ялж байвал улс орон хамаагүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж