Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн сүүлийн барилдаанууд өнөөдөр/2022.10.12/ үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн +100 кг болон эмэгтэйчүүдийн +78 кг барилдаанууд болж байгаа бөгөөд О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдлаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг
- О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австралийн Коди Андрьюсыг ялсан ч удаах тойрогтоо Нидерландын Рой Мейерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэйчүүдийн +78 кг
- А.Адъяасүрэн эхний тойрогтоо Литвийн Сандра Яблонскитег ялсан ч удаах тойрогтоо Кубын алдарт Идалис Ортизт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Ийнхүү 2022 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн тэмцээн монголчуудын хувьд өндөрлөлөө. Монгол Улс багийн дүнгээр нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Япон таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай хүснэгтийг тэргүүлж байна.
Маргааш холимог багийн тэмцээн болно.
Холбоотой мэдээ