Тодорсон тонуулчид…

Тодорсон тонуулчид…

Суваг солих тоолонд сугалаа. Үндэсний, эрх орны, и-баримтын, иргэний, таны, миний, топ гээд л… Аз эзийн эзэд тодорсоор… Телевизүүдийг буруутгах аргагүй. Тэд зардлаа, цалингаа олох ёстой. Компаниуд хамгийн түрүүнд сурталчилгааны зардлаа танасан энэ үед эфирийн цагийг нь худалдаж авсан нь сугалааныхан. Сугалааныханд эфирээ эзлүүлсэн шалтгаан нь энэ. Зах зээлийн жам ёсны хэрэг. Удахгүй телевизийн хамгийн үзэлттэй контентоор  аль нэг авхаалжтай сугалаачдаас тодрох вий.

Түүгээр зогсохгүй тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч төрөн гарахыг хэн мэдлээ. Саятан сугалааг гаргасан хүн Ерөнхийлөгч болтлоо “сугарсан” түүх Монголынх. Аз байвал ёоз, хүүгээр хожно. Монголд бүх юм “аз эз” гэлтэй.

Амжилттайгаа “азтай”, дэл сул юм туудгаа “олзтой”, малын хулгайчдаа магтацгаах Монгол тонуулчдын орон. Тиймээс том гар л хүлээн зөвшөөрөгдөнө. Хоолоо олох гээд халаас ухсаныг адгийн хулгайч гэж зүхэх атлаа төсвөөс тоносныг сүйхээтэй эр гэж сүйд болно. Гэтэл учруулсан хохирол нь газар, тэнгэр шиг ялгаатай. Тоон үзүүлэлтээрээ эхнийх нь мянгаар хэмжигдэх бол дараагийнх нь тэрбумаар хэмжигдэнэ. Нэг нь хувь хүнийг хохироодог бол нөгөө нь нийгмээр нь хохироодог.

Шударга ёс, эх оронч, эх орон, эх оронч гэх ойлголт ч дагаад өөрчлөгджээ. Төрөөс тонуул хийхийн тулд “шударга ёс”-оор гоёж, эх орончийн дүр эсгэж, эх орон, ард түмний нэрийг барьсан адгийн шаарууд төрд байр сууриа олоод удав.

Эрүүл саруул ухаантай нэгэнд эдгээр үгс эсрэг утгатай мэт санагддаг болоод удав. Тэднийг үлгэр дуурайллаа болгосон бүхэл бүтэн үе бий болчихсон нь гутмаар. Гэхдээ үүнтэй эвлрмээргүй байна. Шоронд явуулж чаддаггүй юм гэхэд “шошготой” болгомоор… Хүрээгээ тэлсээр буйг нь хүлээн зөвшөөрөх гэж үү?

Тиймээс хэний эрх ашгийг хамгаалдаг нь эргэлзээтэй, гай тарьсан хэрнээ гавьяатан мэт хүндлэгдэгсдийн нэгээхэн хэсгийг "шагналд" дэвшүүлье.

Олон нийтийн санал асуулга явуулбал жагсаалтын тэргүүн байранд М.Энхболд, Х.Баттулга, Ц.Нямдорж, Н.Энхбаяр эн тэнцүүхэн гарах вий. Тэд хэн бэ?

М.ЭНХБОЛД

Эдийн засагчаар гараагаа эхэлж, шинэ Үндсэн хуультай зэрэгцэн дүүргийн орлогч дарга болсон түүнд нам, төрийн суугаагүй суудал ганцхан л бий. Буурь суурьтай, гэм хоргүй царайтай, зөөлөн, аядуу үгтэй түүнд ард түмнээс “Газрын наймааны загалмайлсан эцэг” гуншин олгосон. Өөрөө ч хүлээн зөвшөөрч, бүгдэд нь өгч байснаа, бүр өнөөгийн Ерөнхийлөгчид хүртэл Төрийн ордны хойно газрын зөвшөөрөл олгож байснаа өчсөн. Өнөөгийн түгжрэл, орц гарцгүй цементэн жунгльтэй, нүдээ бэлчээх харагдацгүй, нүглээ нууж, хөшгөө хаахаас өөр аргагүй байдалд оруулсан гавьяатан бол тэр. Бид ч дээ, тулгаад барьчихсан байрны хөшиг авч чадаагүй залууг өөр өөр бүсгүйг ээлжлэн гэртээ авчирдагийг нь гайхан зүхэхээс бус, гэр нь хүртэл газрын наймааны золиос болсныг яахан ярих билээ. Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Миний хот” шүлэг яалт ч үгүй М.Энхболд ба түүний хамсаатнуудад зориулсан гэлтэй. Ялангуяа,

Амьдрал энд их сайхан байгаа
Алхам бүрт тэр нь мэдрэгдэнэ
Мөдхөн яг диваажин шиг болгоно гэсэн
Хотын дарга зарим хүмүүсээ
Саяхан тийш нь явуулсан гэсэн
Тэднийг эргэж ирэхийг бид
Тэсч ядан хүлээж байгаа.
.. гэдэг хэсэг нь яв цав түүнийг бодогдуулахыг яана. Ямар ч дэд бүтэцгүй хотын захыг эс тооцвол Улаанбаатар аль хэзээний газаргүй болсон. Гэвч тэдний буртаг ингээд зогсоогүй. Наймаалах газаргүй болоход төрийн албыг наймаалцахаар төлөвлөгөө боловсруулсан. “60 тэрбумын схем”-ийн автор гэж түүнийг намынхан нь огцруулсан. Гэхдээ хариуцлага тооцоогүй. Эрх мэдлийг нь л авсан. Угтаа тэрхүү схемээр МАН-ыг ялуулсан гавьяатан нь М.Энхболд мөнөөс мөн. Төдийгөөс өдий хүртэл байгаа Д.Амарбаясгалан ч оролцсон л байж таараа. М.Энхболдыг унагаасан ч гар хөлүүд нь УИХ-аас эхлээд Засгийн газарт байж д байна. Д.Амарбаясгалан ч албан тушаал ахиад байгаа нь МАН-ын тэдэнд өгсөн шагнал.

Х.БАТТУЛГА

М.Энхболдыг түлхэн унагасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар “Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, томоохон төслүүдийг гацааж, Монголыг хохироосон хүмүүст хариуцлага тооцдог болно” гэсэн… Тэр тоонд зүй ёсоор орох хүн бол Х.Баттулга ба түүний нөхөд. Тархи угаалтын “хаан”. Ууттай элс цоолж байгаад л зорьсондоо хүрсэн хүн. Хувийн хэвшлийн барих гэж байсан төмөр замыг болиулж, 300 сая гаруй ам.доллараар овоолсон шороо босгосон. 10 жил төмөр замыг гацаасны эцэст хөрөнгө оруулалтыг нь нууцад оруулж байгаад цэргүүдээр барьсан төмөр зам нь өргөн царигтай. Энэ зам ашиглалтад орсон хэдий ч одоо асар өндөр зардлаар ачааг шилжүүлэх терминал барина. Мэдээж тэр мөнгө монголчуудын халаасаас гарах нь зайлшгүй. Алдсан цаг хугацаа, боломж, учруулсан хохирлыг нь тооцвол маш том тоо гарах нь дамжиггүй. Гэвч түүний рейтинг одоо хүртэл унаагүй нь бид ямар байгааг ядах юмгүй хэлээд өгөх шиг.

Балгийг нь улсаараа мэдэрч, хэдэн тэрбум доллар олох боломжоо үгүй хийлгүүлсэн байж одоо хэр нь “баатар” гэж ойлгож, буруутгасныг “хужаа” болгосоор буй нь түүнийг хэн болохыг хэлээд өгөх шиг. Түүнийг Ерөнхийлөгч байхуйд бид Хойд Солонгос лугаа болох шахсан. ШХАБ-д ч элсэнгээ алдсан. М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоогүй, намынхантай нь нийлж огцруулсан гавьяатан мөн үү, мөн. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ байгаа нь ах нь алдарт тархи угаалтаараа түүнтэй холбогдсон, Шадар сайдаар С.Амарсайхан буй нь худ ургийн харилцаатай болсонтой нь холбоогүй л байх. Гэхдээ тэр боловсрол нимгэн гэгддэг ч хийх гэснээр том зургаар нь харж байгаад нийгмийн сэтгэл зүйг мэдэрч, тоглолт хийдгээрээ тийм өндөрлөгт очсон. Дээш дэвшүүлэх зайлуулах гэж М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойсондоо МАН ялагдсан. М.Энхболдыг унагаахыг тулд "Босоо" С.Ганбаатарыг хүчээр зайлуулсан. Түүнээс С.Ганбаатар, Х.Баттулга нар үлдсэн бол түүх "Монгол ялахгүй" байх бүрэн боломжтой байсан. Оросыг шүтэх, Хятадыг зүхэх үзлийг тэр дахин сэргээсэн. Ямар удирдагчтай байж болохгүй вэ гэдгийг яс, маханд шингэтэл ойлгуулсан гавьяа түүнийх. "Загалмайлсан эцэг" киног амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг хүн. Байгуулсан компаниа юу гэж нэрлэсэн билээ?

  Ц.НЯМДОРЖ

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш салаагүй нэг хүн нь Ц.Нямдорж. Дөрвөн удаагийн Хууль зүйн сайд, долоон удаагийн УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гээд үр хүүхдэдээ үзүүлэх CV арвинтай. Тэр бизнес хийж үзээгүй ч төрд ажиллахдаа баялгаа босгосон хүн. Шударга имиж бүрдүүлсэн, сэлэм эргүүлдгээрээ алдартай. Хуулийн гажуудал, шүүх, прокурорын ялзрал, авлига гаарсан талаар байнга ярьдаг ч өнгөрсөн 30 жилийн 15 жилд нь ганцаараа энэ салбарын сайд байсан.

Шүүх, прокурор хахуульд идэгдэж, албан тушаалтнуудын авлига гаарч, гэмт хэрэг нэмэгдэж, шударга бус газар авсан бол энэ хүн гар, бие оролцоогүй юм гэхэд гажуудуулснаас зайлахгүй. Гайг нь үүрдэггүй, гавьяаг нь хүртдэг хүн. Дөрвөд цустай ч бидний дургүй цустны тагнуул гэж тагнуулчид илчилсээр ирсэн. Түүнийг удахгүй сулрах Цэцийн гишүүний суудалд томилох тухай яриа бий. Үнэн бол тагнуулчдын хэлдгээр урд зүгийнхэн удахгүй Үндсэн хуулийн Цэцийг гартаа оруулах нь. Цэц түүний гарт орвол Үндсэн хууль бас орно гэсэн үг. Тийм үүд хаалгыг нь өвлөөс урьтаж давхар дээлээ нөмрөхөөр яарсан эрх баригчид нээчихсэн. Шударга дүр эсгэчихээд хамгийн их шударга бус зүйл гаархыг дэмжсэн хүн. Өөрт нь ашигтай бол шударга, ашиггүй бол шударга бус гэсэн ганц үзэл санаатай хүн. Хулгайч "Хулгайчийг бариарай" гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг байх аа.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШУДАРГА ЗАЛУУС  

 М.Энхболдыг огцруулахдаа өөрсдөдөө “Шударга таван гишүүн” нэр хайрласан нөхөд байх. Тэднийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан гэдэг. “Албан тушаал авахгүй ээ” гэсэн, авсан. "Авлигатай тэмцэнэ", “алаад өгнө” гэсэн. Авлига улам гаарсан. Эдийн засгаа сэргээнэ гэсэн, сэгсэрсэн. Албан тушаалын наймааг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Тэд өөрсдөө бүгд албан тушаал авсан болохоор энэ тэмцэл дууссан. Бусдад ч санал болгосон.

Өмнөх Ерөнхийлөгчтэй худ ураг болсон С.Амарсайханыг дурдахгүй өнгөрвөл алдас болно. Авах улс нь яараагүй байхад Оросын хийн хоолойг Монголоор дамжуулах гэрээнд гарын үсэг зурсан хүн бол тэр.

Хийн хоолойн асуудлаас болоод дэлхий донсолж байгааг бид харж л байна. Гэтэл тийм аюултай асуудлыг асуулгүйгээр хийсэн хүн бол тэр. Хятад албан ёсоор тэрхүү хоолойгоор хий авахаа мэдэгдээгүй л байна. Харин Путин өчигдөр энэхүү хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлэхээ мэдэгдчихлээ. Хөшигний ард яриа явсан гэсэн үг. Манай төр хулгай нохой шиг байнга асуудлаа "булдаг" бөгөөд бид гадны хэвлэлээс л мэдэж байх жишээтэй. Хотын удирдлага байхад нь хамааралтай нөхдүүд нь Туулын бургасыг хядсан. Гэтэл өөрт нь хамаагүй гээд хээв нэг хэлээд зогсож байх жишээтэй. Зайсан толгойг тэр чигээр нь авсан том бизнесмэн атлаа хүүгээ хүчингүй болчихсон журмаар тэтгэлгээр гадаадад сургаж, амьдралын боломж тааруу мянга мянган сурлага сайтай залуусын боломжийг хулгайлахаар завдахдаа хүүхдээсээ л уучлалт гуйсан нь адгийн амьтныг нь хэлээд өгнө. М.Энхболд, Х.Баттулгын шийрийг хатаахаар муйхраар зүтгэж яваа аюултай залууг шагнаад гишүүн, Шадар сайд болгосон… Хууль ёсоор бол тэр буруугүй байж болох ч хүн ёсны хувьд муу хүн.

…Шударга ёс гэж ярьдаг бас нэгэн залууг “Хөтөл-Цемент шохой” үйлдвэрийн захирал болсноор нь бид мэднэ. Очсон цагаасаа эхлэн “попорсоор”, одоо цементээ гаднаас авахад хүрсэн төдийгүй үнэд орж, бүтээн байгуулалтын ажил гацав. Очсон салбар нь орших уу, эс оршихуудаа тулав. Оройтоогүй дээр нь түүнийг дэвшүүлэх ёстой.

ЭРХ БАРИГЧИД

Эрх баригчдыг намаар нь шагнамаар. Монголын эдийн засгийг авраатах гэсэн. Амьтай төдий болголоо. Төрийн албыг цомхотгож, хүнд суртлыг үгүй хий гэсэн. Иргэддээ “ул”, “зарц” нэр тодорхойлолт зүүдэг  албан тушаалтнуудтай болов. Шударга ёс шаардсан. Давхар стандарт бий болгосон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаараач гэсэн. Элдэв гоё сангууд, Хөгжлийн банк зэргийг тэд л нийлж байгаад тоносон. "Хүрээний бузрыг уудалбал далай далай" гэгчээр тэдний булайг яривал дуусахгүй. Тэд бүр л данхайсаар байна. Тэд татвар нэмнэ, бүсээ чангал, амаргүй үе, асуудалтай байна гэх үгсийг амнаасаа байнга гаргадаг. Өөрсдөө Монголын асуудал болчихоод байгаагаа ойлгодоггүй хүмүүс. Тэдний хангамж, зардал, бүтэц, хэрэглээ, хүнд сурталд ямар төсөв зарцуулж байгааг  тооцоод үзвэл их наядаар тооцогдох зардал гарна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төсвийн зардлаар хийж буй айлчлал бас иргэдээ хохироов. Мөнгөө төлөөд зорчиж буй 300 орчим хүний цаг зав, мөнгөөр нь торгож очих ёстой газраас нь огт өөр газарт буулгах нь тэр.

Тэр бүхнийг нь үгүй болгочихвол төсөв ямар их хэмнэгдэнэ гээч. Тэд иргэдийн зовлонг шийдэх нэрийдлээр илүү данхар бүтэц бий болгодог. Одоо энэ үзлээ ч улайм цайм сурталчилдаг болов. "Тамгагүй төр"-ийг хэн продюссерлэж, хэн найруулж, хэн зардлыг нь  гаргасныг хараарай. Эх зохиолыг нь уншаарай. Арчуг хаан хүний махан овоон дээр гарч зогссоныг бодоорой. Хувь хүн бол юу ч биш, яаж ч болно. Төрийн төлөө тэднээр овоолго босгодог юм гэсэн аймшигтай агуулгыг сурталчилж байхад бид амаа олохгүй магтаж, үрээ бодохгүй өөгшүүлсээр буй нь гаслантай.

ЭГЭЛГҮЙ ИРГЭД

Ард түмний нэрийг барьдаг эгэлгүй ард бас байх. Эрчим хүчний шууд хамааралтай. Үүнээсээ болоод сая  саяар нь долларыг гадагшаа алддаг буурай улсын иргэн атлаа хөгжихийг эсэргүүцдэг олон иргэн бий. Тэднийг Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг эсэргүүцэгчид гэх малгайд оруулж болно. Дээр нь мутаци, уранаар мэргэжлийн хүнээс ч хальсан мэдлэгтэй, хуйвалдааны онолоор өвч зэвсэглэсэн хэсэг бүлэг бий. Тэднийг бас шагнууштай. Яаж агуйд амьдрах тухай ядах юмгүй тэд хэлж чадна.

ЭЦСИЙН ЗОГСООЛ

“Адгийн шааруудын эцсийн хорогдох байр эх оронч үзэл" гэж Монголын алдартай нийтлэлч бичжээ. Үнэхээр бид төрөөс хамааралтай, түүндээ дасал болцгоожээ. Тиймээс нам дагасан залуус олширч, ном дагасан мэргэд ховордов. Шударгаар хөдөлмөрлөхөөс илүүтэй төрийн албанд шургалахыг хэн хүнгүй хүсдэг болов.

Хувийн аж ахуйн нэгж, иргэдийн татварын мөнгөөр цалинждаг “шимэгчдийн” арми улам хүрээгээ тэлсээр л байна.

Бизнес хийж зовохын оронд хуулиар зөвшөөрөгдсөн тонуулч болохыг хүсэхгүй хэн байх билээ. Түүн рүү бүгд л зүтгэж байна. Тэгэх тусам нийтээрээ шимэгч болох агаад тэжээгчээ алдах аюултай. Аятайхан байя гэвэл тонуулчдаа "шагнаж", байх ёстой байранд нь тавьж, аюулыг зайлуулмаар. Гэмт хэргийг нуун дарагдуулбал гэмт хэрэг гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadaad bodlogo ni U ; ? 2022-10-13 216.38.195.74

-enxbayr xereggyie juldana dagana, Muei gadnixig medgyi dagacan, battylga neg yildber gadagsh mx garaad bny? Xyrelsyx gadagsh yabsan daisnaa darsangyi, Xyyluin Nyamdoj.

Avatar

Зочин 2022-10-13 216.38.195.74

IND foto opyylj+ ard medee buchixne.?

Avatar

-nyyr ugultgyi, tsavch100; 2022-10-13 216.38.195.74

transhaanioc_; y/n/-tbz;

Avatar

Зочин 2022-10-13 216.38.195.74

(-y/o)

Avatar

Зочин 2022-10-13 216.38.195.74

-#; y/x;?

0 0
Avatar

Зочин 2022-10-13 216.38.195.74

– 1 User -;?

Avatar

Зочин 2022-10-13 202.126.89.251

зөв шүүмж байна. үнэн үнэн.

Avatar

Зочин 2022-10-13 192.82.68.189

Тиймээ тун зөв шүүмж байна.ХӨГЖЛИЙН банкийг тоносон 20 УЛСТӨРЧДийг нэрлэснээс 17 нь МАН гишүүн байв. Эрхэм нийтлэлчдийн шүүмжээс 4 хүн өнгөц төдий нэрлэхэд олонхи буюу 3 нь МАН ын гишүүд байна.Идэж ууж ханадаггүй.Бүр хүүхдээ 300000хан $ын ажил юм байна лээ ш дээ.зогсож байдаг хүмүүс байна даа.Монгол хөгжих үү эс хөгжих үү

Avatar

Зочин 2022-10-13 64.119.25.138

Ялтан Эрдэнээгийн сайт

Avatar

Зочин 2022-10-13 192.82.69.52

Энэ залууд бяруу болоогүй байж бухын бааасааар битгий бааа гээд байхад үгэнд орохгүй монди юм аа

Avatar

А 2022-10-13 202.9.40.42

элбэгдорж

Avatar

Bayar 2022-10-13 174.247.12.246

XYYK #1 d bainaa

Avatar

Зочин 2022-10-13 185.224.57.167

элбгдрж, хүрлсх гэсэн адгууд дээр дурдагсдын эхний эгнээнд байх ёстой бус уу?!

Avatar

Зочин 2022-10-13 202.21.109.91

miyee gombiin enkhboldd glg uheesei gej odor bolgon zalbiaraarai hort havdaraar tsaash harah odor ni hurdan boloosoi muu iher tsarailsan pi ddaa gazar naimaar hij odoo enen l** hotiig suuri tavisan huvalzda hurgen bayarmunkh ni odoo bayanzurkh gazar zarchih geed l ih miyeegin gazar zarah umnd gar holnd yavsan daaaa bayarmunkhee jujiglehgui shuuu chin bayazurkh gazar albatai hichne zarsan gazar chin medeelel uhaal garna shdee

Avatar

Зочин 2022-10-13 202.126.90.51

Хүрэлсүх, Элбэгдорж хоёр хулгайч хаачсын?

Avatar

Зочин 2022-10-13 202.72.245.206

Монгол чуулгын дийлэнх нь хулгай хийдэг

Avatar

Зочин 2 2022-10-13 103.212.119.144

Оюунэрдэнийг зайлуулцгаая. Улс орны эдийн засгийг сэгсрээд хаячлаа

Avatar

Зочин 2022-10-13 202.9.41.24

Элбэгдоржийн сайт юм чинь түүний нэрийг оруулж болохгүй. АН-д Баттулгаас өөр тонуулчид луйварчид байхгүй гэж энэ сайтын мөнгөний бичээч үзэж байна

Avatar

Зочин 2022-10-13 202.9.41.24

Энд яагаад АН-ын луйварчид тонуулчидыг нэрдлэхгүй байна вэ. Тийм хүмүүс тэр намд байхгүй юм гэнэ. ингэж нэг талыг барьж бичихээсээ ичдэггүй юмуу та нар

Avatar

Зочин 2022-10-13 202.55.188.104

МАНгас-ын нууц ноён бол Сү. Батболд шүү дээ

Avatar

Зочин 2022-10-13 124.158.65.250

Урагшаа нүүрсний төмөр замыг өргөнөөр тавьсан нь агуу тэнэглэл болсон гэж мэрэгжилтнүүд ярьдаг Ёстой харамсалтай, цаг алдсан, илүү зардал гаргасан юм билээ. Бас урагшаа төмөр замаа тавиад түргэн нүүрсээ гаргахын оронд хойш нь Зүүнбаян руу тавьж хэдэн жил хоосон зогсох хэдэн зуун тэрбумын хөрөнгө буй болгосон гэж гасалдаг хүмүүс зөндөө байна.

Avatar

Монгол зан араншин 2022-10-13 192.82.84.34

Манай ард түмний шалгарсан хүүгийн шийдвэр шүү. Ард түмний төрүүлсэн хүү одоо яахав долларын ханш чангараад эм хоол хүнсний үнэ долоо хоногоор нэмэгдээд сонголтоо хийсэн ард түмэн үр дагаварын ойлгож мэдэрч байгаа эсэх тодорхойгүй юмдаа

Avatar

Иргэн 2022-10-13 202.9.46.159

Элбэгдорж алга бна шүү дээ

Avatar

batdorj 2022-10-13 103.212.119.225

tur ulam bur tomrood baina.bid haashaa yabaad baina.hudalch,hulgaichidiig yah be.

Avatar

Зочин 2022-10-13 172.58.61.126

ybitsa boli

Avatar

karmani xylgaich homesexyydeer zasaglaj,zailuul 2022-10-13 172.58.61.126

top hunting job bilduuj s** saitch indand zasagluulj,

Avatar

Зочин 2022-10-13 122.201.24.106

ЭЦСИЙН ЗОГСООЛ МАН ШАВАРТ УНАЖ МОНГОЛ ӨРӨНД УХАХ БИЗ ЭЭ

Avatar

#t 2022-10-13 172.58.61.126

crzncachomosexec

Avatar

arxi piavr yylgaj+ tarxi ni ergesen CTNK 2022-10-13 172.58.61.126

AKNOC

Avatar

Зочин 2022-10-13 172.58.61.126

Lady gaga

Avatar

Зочин 2022-10-13 172.58.61.126

eve

Avatar

SARISAN XATSARAA TUMBGER NYYR 2022-10-13 172.58.61.126

pokajitbes

Avatar

Зочин 2022-10-13 172.58.61.126

mishku

Avatar

NIL 2022-10-13 172.58.61.126

CJ

Avatar

negtei shaaltsdag 2022-10-13 172.58.58.57

CJ#

Avatar

DANXAR TOLGOI NAZIVAEM, KING KONG 2022-10-13 172.58.58.57

HOMOSEXUALI+ GOLOBUU.

Avatar

Зочин 2022-10-13 172.58.58.57

Crazy

Avatar

• • + @@ UU DANXAR TOLGOI SARISAN XATSART SEXSAITSHAR ARIST 2022-10-13 172.58.61.126

jelen piavr

Avatar

chutgurcy 2022-10-13 172.58.61.126

XIIMEL XYN

Avatar

Жинхэнэ ардчилал 2022-10-13 66.181.189.9

Хамгийн том хулгайч Элбэгдорж ба түүний угаадас долоогч луйварчид болох Сайханбалаг, Бат Үүл, Эрдэнэ, Баярцогт гэх мэт нөхдүүдийг яагаад оруулахгүй байна, Нарантөгс чи бол хүзүүгүй Элбэгдоржийн угаадас долоогч, б**с долоогч мөн билээ.

Avatar

Зочин 2022-10-13 203.91.115.45

Сайхан.

Avatar

Зочин 2022-10-13 66.181.182.24

Энэ дотор хүн бүр мэдэх нэг хүнийг эс тооцвол тонуулчид алга. Дээр нь өөрсдийн нь луйврыг захаас нь илчилж эхэлсэн Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нарыг оруулсан нь өш хонзоноос гадна АНчдын үндсэн арга бн. Сонирхолтой нь Элбэгдорж ба Эрдэнийн бүлэгт ТОП луйварчдын дийлэнх нь байгаа атал энд оруулсангүй. Үүнийг эрээчигч юу ч хийхээс буцахгүй б**********ч, солиотон болохоо өөрөө баталжээ.

Avatar

Зочин 2022-10-13 202.126.90.45

Элбэгдорж нь ч юу юм бэ. Элбэгдорж шиг ерөнхийлөгчийн статуст дөхөж очсон хүн байгаа юм уу. Харин яасан юм тэр туг тойрч харайлгадаг л сонин бөгөөд хөгийн юм б юмолсон

Avatar

Зочин 2022-10-13 66.181.160.48

балай шахуу юм

Avatar

иогэн 2022-10-13 103.26.194.129

ЭНД ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН СҮ БАТБОЛД БАЙХ ЁСТОЙ ЭНЭ ЭТГЭЭД ХАН РЕСУРСЫН ЛИЦЭНЗИ ЦУЦАЛЖ МОНГОЛЫГ 80 САЯ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРУУЛСАН МЭДЭЭЖ ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙГ ҮЗАРЖ ДУНДААС НЬ ЗУВЧУУЛАН МӨНГӨ УГААЖ ТҮҮҮГЭЭРЭЭ СОЛОНГОСООС БАРААА ОРУУЛАН УГААДАГ БОРОО ГОЛДЫН ГЭРЭЭ Г БАЙГУУЛАН ӨГЧ ШАГНАЛАА АВСАН ТЭГЭЭД ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ БУЮУ ТАВАН ТОЛГОЙ ГЭХ МЭТ ХААНА ИХ ХУЛГАЙ ТҮҮНД ЭНЭ ЭТГЭЭД ЯВДАГ

Avatar

Б 2022-10-13 103.10.21.234

Монголын хамгийн том их сургууль бол Нямдоржийн байгуулсан Дотоод Хэргийн Сургууль буюу цагдаагийн сургууль. төрийн хамаг албан тушаалыг ашиглан хулгай хийдэг МАНгийн хулгайчуудаа цагдаагаар хамгаалуулах гэж ийм сургууль байгуулсан. тэр сургуулийг татан буулгах хэрэгтэй.

Avatar

kkkk 2022-10-13 192.82.73.58

Elbegdorj hulgaichaa bicheeh. Bas bank deeremdsen Baabar hulgaichaa ch ehleed bich kkkkk

Avatar

Зочин 2022-10-13 150.129.141.158

Алдартай хулгайч Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүхийн нэрс яагаад байхгүй байна ???

Avatar

Зочин 2022-10-13 192.82.86.189

Битгий өмхийгөөр унгас алдаад бай

Avatar

ГУТАМШИГТАЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ УУ? 2022-10-13 192.82.88.174

Урьдахаа унагаж хууль ярьж гарч ирсэгсэд өөрсдөө сандал суудлын төлөө гэдгээ бүрэн утгаар нь үлгэр жишээ харуулж өгөөд татвар дээр яаж тарвалзаж идэж ууж хэсч тэнүүчлэхээ төлөвлөн зугаацдаг болсон нь бодит үнэн.Ард түмэн гэж орилолдож сүрийг үзүүлчихээд далдуур зугаа цэнгэлээ гол болгоод үгэнд ордоггүйгээ хуулиар айлгаад сүржигнэх ажлаа хийж бвал сая бах нь ханадаг бололтой.Болсон болоогүй одон тэмдгээ тараагаад л,мөнгөтэй нэг нь яаж ч бсан дурын хэрэг,духны солио болж амьдрах нь гутамшиг.

Avatar

Зочин 2022-10-13 202.126.90.41

МОНГОЛ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭЭ

Avatar

Элбэгдорж? 2022-10-13 91.186.77.117

Элбэгдорж оо бичээрэй. Яаая бас л аймаар тонуулчид шүү дээ

Avatar

Зочин 2022-10-13 203.169.50.113

Юу гэж өөрийгөө бичих юм: Энэ нийтлэлийн эзэн нь шү дэ

Avatar

Зочин 2022-10-13 64.119.21.143

1996-2000 онд АН яаж улс орныг тонолоо

Avatar

Зочин 2022-10-13 103.57.94.93

Ардчилагч гэх баг зүйсэн бүлэг этгээдүүд бол жинхэнэ хулгайч луйварчид.Нийгмийн өмчийг хулгайлж луйвардах зорилгоор ардчилал гэх луйврын төрийн эргэлтийг 1990 онд хэрэгжүүлсэн. Улс нийтийн өмч хөрөнгийг хувьчлал нэрийн дор хэдхэн луйварчид хулгайлсан.Нийт иргэдийн 90 гаруй хувь нь өмчгүй гуйлагчин болж гудманд хаягдсан.Үүнээс хойш АН гэх луйварчид 2 ч удаа төрийн эрх аваад улс орны эдийн засгийг сүйтгэсэн Иргэдийг туйлдуулсан Бид ч луйвардуулж хаширдгүй бусдад хулхидуулахдаа таарсан хүмүүс

Avatar

Зочин 2022-10-13 103.57.94.93

Одоогийн төрд байгаа нэр цохсон тэр хүмүүс ямар хууль тогтоомж зөрчөөд , ямар хэмжээний хөрөнгийг завшсан юм. Тодорхой хэл.Бусдын нэр төрийг унагахаар үндэслэлгүй гүжирдэж,ийм аргаар улс төрийн ашиг хонжоо хайх хэрэггүй.Ковидын аюул өнгөрсөн ч дэлхий даяар байдал хүнд хэвээр байна.Одоогийн төрд ажиллаж буй хүмүүс улс орныхөө эдийн засаг бизнэсийг сэргээх, улсын санхүүг арвижуулах ,өр ширээ багасгах бага ч гэсэн бүтээн байгуулалт хийх гэж зүтгэж байгааг манай нийт иргэд харж байна. Дэмжиж байна

Avatar

зочин 2022-10-13 66.181.189.191

тэнэг хулгайчууд далд ороосой

Avatar

ХАХАХА 2022-10-13 64.119.17.163

ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ НЭГ ТЭНЭГ ОРК БАЙНАА

Avatar

Зочин 2022-10-13 103.57.94.93

Оюунэрдэнэ залууч хүн, оюунлаг зөв шудрага залуу, Эх орноо урагшлуулах эдийн засгаа бизнесээ сэргээх ард иргэдийнхээ аж амьдралыг бага ч гэсэн сайжруулах гэж бололцоот бүхнийг хийж зүтгэж байна. Энэ нь мэдээж ардчилагч гэх шийдсэн хулгайч луйварчдад таалагдахгүй байгаа нь тодорхой..АН-ын ихэнх нөхөд хоёр хөршийг үзэн ядагсад гэж ойлгодог.Бидний харилцаа холбоог хүйтрүүлж зөрчилдүүлж тасдаж устгах зорилготой барууны төлөөлөгчид мэт ажилладаг.Байнга харааж занаж дайрч зүй бусаар доромжилж байдаг.

Avatar

Зочин 2022-10-13 202.126.88.174

Дүүрсэн тжнэг.

Avatar

Зочин 2022-10-13 202.9.40.52

ингээд л тонуулаад байх уу Хохь нь

Avatar

Зочин 2022-10-13 66.181.160.94

хог сайт элбэгховдогоо бичээч

Avatar

үнэн 2022-10-13 64.119.17.163

ЭЛБЭГДОРЖ БОЛ ЭНХБАЯР ШИГ ХУЛГАЙЧ БИШ Л ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-13 66.181.160.48

Balai shahuu yum

Avatar

Зочин 2022-10-13 223.62.173.115

Элбэгдорж юу гэж өөрийгөө бичүүлсэндээ. Тэгээд СБаяр, сүбатболд, сайханбилэг нарыг ч дурьдаагүй нь ойлгомжтой бн

Avatar

Зочин 2022-10-13 103.26.195.102

Хэлэх ч үг алга!!! Гэвч энэ бүх гайн эх үүсвэр, өөгшүүлэн хөгжүүлэгч нь тэднийг хашрахгүй дахин давтан сонгодог мунхаг иргэд бид шүү дээ!!!

Avatar

Зочин 2022-10-13 150.129.140.166

zz ter huzuugui , gadagshaa zugddag erinhii said geed olon bgaa shuu ard chi lalriin bul uilvarchdaa bich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж