Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байв. Тэрбээр Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсон тул түр хорооны ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан юм.
Ж.Сүхбаатар өнөөдөр /2022.10.12/ Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл сонсох үеэр " Чанаргүй зээлтэй компаниудад тусгай зөвшөөрөл, хамаарал бүхий этгээд гэж байна. Эргэн төлүүлэх боломж байгаа. Энэ явц сонсгол руу орохоор ард түмэнд олон мэдээлэл нээлттэй яригдана. Түр хороонд хяналт шалгалт хийж байгаад цуглуулж, сонсгол хийнэ. Би өнөөдөр Хянан шалгах түр хорооны даргын ажлаа өнөөдөр хүлээлгэж өгнө. Энэ асуудал улам задарна" гэв.
Хянан шалгах түр хороо одоо хянан шалгагчдын ажлын явцтай танилцахаар хаалттай хуралдаж байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2022.04.13/ Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Холбоотой мэдээ