Австрали улс Украинд цэргийн сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Австрали улс Украинд цэргийн сургалт явуулна

Австрали улс Украинд цэргийн сургалт явуулна

Австрали улс Украины армид зориулж цэргийн сургалт явуулна гэж ерөнхий сайд Энтони Албанез хэллээ. Тэрбээр өчигдөр /2022.10.11/ Украины дайнд Австрали цаашид ямар хувь нэмэр оруулах талаар Зеленскийтэй ярилцсан аж.

Сургалтыг хаана зохион байгуулах талаар янз бүрийн мэдээллүүд гарч байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Австралийн сургагчид Украиныг зориж магадгүй гэв.

Энтони Албанез долдугаар сард Киевт айлчилсан. Тэрбээр энэ айлчлалынхаа талаар дурдаад, “Оросын түрэмгийлэлд өртөж амиа алдсан гэм зэмгүй хохирогчдийн төлөө Австралийн ард түмэн эмгэнэл илэрхийлж байна” гэв. Мөн “Энэ бол зөвхөн Украины бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл биш. Энэ бол олон улсын хууль дээдлэх ёс, бүрэн эрхт хилийг хүндэтгэх эсэх тухай тэмцэл юм. Тийм ч учраас дэлхийн улс орнууд Украиныг дэмжиж байна” гэжээ.

Австралийн засгийн газар одоогийн байдлаар 500 сая орчим австрали долларын тусламжийг Украинд үзүүлээд байна. Тус улс нь НАТО-ийн бус хамгийн том хандивлагч орон гэхэд болно.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж