847,600 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

847,600 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 357,398,054 төгрөгийн үнийн дүн бүхий 847,600 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.96%), "Хүрд" XK (HRD +14.93%) болон "Төрийн Банк" ХК (SBM +14.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.85%), "Өндөрхаан" ХК (ONH -14.85%) болон "Монос хүнс" ХК (MFC -7.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,444 ширхэг нэгж эрхийг 3,262,720 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 315 ширхэг үнэт цаасыг 104,817,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.65 хувиар өсөж, 33984.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,371,154,326,477 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж