Месси ПСЖ-д эзэн сууж, Мбаппе багаасаа явахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Месси ПСЖ-д эзэн сууж, Мбаппе багаасаа явахыг хүсэв

Месси ПСЖ-д эзэн сууж, Мбаппе багаасаа явахыг хүсэв

Килиан Мбаппе ирэх нэгдүгээр сарын өвлийн солилцоо наймааны цонхоор ПСЖ-ийг орхих яриа дахин гарлаа. Өнгөрсөн зун түүнийг Испанийн Реал Мадрид руу явна гэх яриа гарсан ч багийн удирдлагууд, улсынх нь ерөнхийлөгч хүртэл “аргадаж” үлдээсэн. Тэгвэл энэ удаад үнэхээр явахаар шийдчихсэн гэнэ.

Испани сэтгүүлч Марио Кортегана ярихдаа “ПСЖ-ийн хувцас солих өрөөтэй ойр эх сурвалжийн хэлснээр Лионель Месси одоо Барселонад байсан шигээ эрх мэдэлтэй болчихсон. Килиан Мбаппе ч одоогийн бүрэлдэхүүнээ, багаа УЕФА Аваргуудын лигт түрүүлэх хэмжээний гэж бодохгүй байгаа” гэжээ.

Мбаппегийн араас Реал Мадрид шаргуу хөөцөлдөж буй. Мөн Франц залуу өөрөө Премьер лигт тоглох нууцхан хүсэлтэй бөгөөд Мерсисайдын улаан баг болох Ливерпүүлтэй нэр холбогдоод амжсан юм.

Хэрэв Мбаппе багаа соливол түүний тэргүүн сонголтод Реал Мадрид, Ливерпүүл, Челси, Байерн Мюнхен, Манчестер Юнайтед зэрэг багуудын нэрс багтаж байна.

Холанд-Мбаппе нарыг Месси-Роналдо шиг олон жил дэлхийн хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулна гэж итгэж буй. Энэ ч утгаараа хоёр залуу авьяастны өрсөлдөөн Премьер лигийг чимэх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж