"Түгжрэлийн онцгой бүсийг зарлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

"Түгжрэлийн онцгой бүсийг зарлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

"Түгжрэлийн онцгой бүсийг зарлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Түгжрэлийн эсрэг тухай багц хуулийг арваннэгдүгээр сард өргөн барьж, түгжрэлийн онцгой бүсийг зарлана гэв. Тэрбээр "Ер нь түгжрэл гамшиг мөн үү. Хэрвээ гамшиг болсон юм бол шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Олон улсын туршлагаас харвал 20 жилийн өмнө Английн Лондон хот Монгол шиг түгжирч, түгжрэлийн бүсэд төлбөрийн систем бүрдүүлж байсан.  Ингэхдээ хууль зүйн зохицуулалт хийж, түгжрэлийн бүсийг зарласнаар тэр бүсэд онцгой зохицуулалтыг хийж болно. Төлбөрийн системийг бий болгоно гэсэн үг. Дэлхийн олон улсад энэ туршлагыг хэрэгжүүлж буй.

Зарим хүмүүс эдийн засаг хүндрэлтэй байхад татвар, төлбөр авч болохгүй гэж байна. Бид өнөөдөр хүссэн хүсээгүй машины даац, барилгажилт, замын хөдөлгөөний соёл доогуур түвшинд байна. Тиймээс шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Засгийн газрын хуралдаан дээр хотын төвийн барилгажилтын асуудлыг цэгцэлж, зогсоох арга хэмжээ авсан.

Нөгөө талаас үндэсний хорооноос авто зам ашигласны төлбөр, хураамжийн асуудал болон импортоор орж ирж буй машины насжилт, тансаг хэрэглээтэй холбон татвар ногдуулах асуудлыг авч үзэж байна. Бид түгжрэлийн бодлогын менежмент дээр ажиллаж буй хүний хувьд үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Асуудлаа шийдье гэж байгаа бол бүх нийтээрээ үүрэг, хариуцлагаа хүлээж оролцоно. Хотын түгжрэл нэг өдөр л арилахгүй. Энэ бэрхшээл зовлонг хамтаараа шийдэхдээ эдийн засаг, захиргааны аргыг хэрэглэж, хууль зүйн зохицуулалтыг хийж, хандлагаа өөрчлөхөөс эхэлнэ. Хамтдаа түгжрэлийн бүсээ зарлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг боловсруулж буй. Ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх сарын сүүлчээр Засгийн газарт танилцуулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж