“Мета”-г террорист байгууллагаар нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

“Мета”-г террорист байгууллагаар нэрлэжээ

“Мета”-г террорист байгууллагаар нэрлэжээ

Инстаграм болон фэйсбүүкийн толгой компани “Мета”-г ОХУ  террорист байгууллагаар нэрлэж, хэт даврагчдын жагсаалтад оруулжээ. Тодруулбал, Оросын санхүүгийн хяналтын Росфинмониторинг энэ шийдвэрийг гаргав.

“Мета” компани руссофоби буюу Оросыг үзэн ядах үзлийг хүлцэн тэвчсэн гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Ийн үзсэний үндсэн дээр Орос улс гуравдугаар сарын сүүлээр фэйсбүүк болон инстаграмын хэрэглээг хориглосон. Харин “Мета” компани гуравдугаар сарын 10-нд “Оросын түрэмгийлэгчдэд чиглэсэн мэдээллүүдийг нийтлэхийг зөвшөөрөх ч энгийн иргэдийн эсрэг заналхийлсэн мэдээллүүдийг оруулахгүй” гэжээ. Энэ өөрчлөлт нь зөвхөн Украинаас нийтэлсэн хэрэглэгчдэд хамаарна гэж дараа нь мэдэгдсэн.

ОХУ-д гуравдугаар сараас хойш фэйсбүүк, инстаграм хаалттай байгаа ч олон орос иргэн “VPN” ашиглаж нэвтэрсээр байгаа аж. Ялангуяа инстаграм нь Орост ихээхэн алдартай бөгөөд сурталчилгаа, борлуулалтын чухал платформд тооцогддог.

Мягмар гаригт гарсан шийдвэрийн дагуу “Мета” компани нь барууны үндсэрхэг бүлгүүд болон Талибан, Оросын сөрөг хүчний бүлгүүд зэрэг байгууллагуудтай нэг жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж