Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.10.12/ хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:
–Төлбөртэйгөөр мэдээлэл худалдаж авах журам байдаг билүү. Түүний хэрэгжилт ямар байна вэ. Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагаврыг хэр тооцож байна. Өс хонзонгийн шинжтэй мэдээлэл маш их өгдөг. Нийт өгч буй мэдээллийн хэдэн хувь нь гэмт хэргийн мэдээлэл байна вэ. Намын бүлэг дээр ярьж асуудлаа оруулахгүй юм уу. Тохирсон бол энэ чигээрээ явах юм байна. Бүр эсрэгээр нь ашиглаад өс хонзонгийн сэдлээр явуулах ч зүйл бий.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
-Мэдээлэгчийг мэдээлэл худалдаж авах тухай зургаан хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн. Мэдээллийг худалдаж авах асуудал цагдаагийн албаны тухай хуульд зааснаас бусад нь нэр төдий байдалтай байна. Шүгэл үлээгчийг өргөн хүрээнд авч үздэг орнууд бий. Энэ хуулийн 20 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, нэр төрд халдвал хуулийн хариуцлагатай. Матах буюу үндэслэлгүйгээр гэмт хэрэгт сэрдэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Мэдээлэгчид шаардлага тавьсан. Нотлох баримттай байгаа.
-УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
–Шантаажны байдлаар шүгэл үлээдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Би байнга шүгэл үлээдэг. Хоёр асуулт байна. Төмөр замын хэрэг, хэдэн их наядыг идэж уусан хэрэг нууцад байгаа. Нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй юм байна. Тиймээс ямар учиртай орж ирэв ээ. Хоёрдугаарт, миний гарт Сангийн яамны уг хуулийн төсөлд өгсөн байр суурь байгаа. Тухайлбал, “Хуулийн төслийн 3.1.1 дэх хэсэгт шударгаар татвар төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн иргэнийг дэмжинэ” гэсэн заалтыг хасах талаар санал өгсөн байна. “Оюутолгой”, “Петрочайна”-д хэдэн тэрбумын татвар тавигддаг. Татварын байцаагчид акт тавих замаар барьцаа ахиулдаг, татварын мафи бий. Уг нь Хууль зүйн сайд төсөлдөө бичсэн юм байна. Гэтэл Сангийн яам татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй” гэдэг санал өгчээ. Ямар учиртай санал вэ.
-Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Сангийн яамнаас хасах гэдэг сануул оруулж ирсэн. Засгийн газраар хэлэлцүүлэхээр уг саналыг бид хассан.
Холбоотой мэдээ