Өмнөд Солонгос улс Умардын пуужинг сөнөөж чадна гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос улс Умардын пуужинг сөнөөж чадна гэв

Өмнөд Солонгос улс Умардын пуужинг сөнөөж чадна гэв

Өмнөд Солонгос улс сүүлийн хоёр долоо хоногт Умардын хөөргөсөн пуужингуудыг саатуулж чадсан ч тэдний хөгжиж буй цөмийн хөтөлбөр нь аюул заналхийлэл дагуулсаар байна гэж мэдэгдэв.

Тэгвэл Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мүн Хонг Сик өчигдөр /2022.10.11/ Умардын заналхийллийн талаар мэдэгдэл хийжээ. Тус улсын пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Хойд Солонгосын зэвсгийн системийг илрүүлж, таслан зогсоож чадна гэж тэр хэллээ. Түүнчлэн Умардыг илүү сайн ажиглахын тулд тагнуулын хиймэл дагуул, хяналтын нисгэгчгүй онгоц, далайд байрлуулдаг тагнуулын төхөөрөмж нэвтрүүлэхээр зорьж буй аж.

Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэл улам бүр нэмэгдэж буйг БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдлээ. Тэрбээр Японтой хамтран улс орныхоо батлан хамгаалах үйл ажилагааг бэхжүүлэх бодолтой байна гэв.

Шинжээчдийн үзэж буйгаар Хойд Солонгосын шинэ зэвсэг АНУ болон Өмнөдийн хамгаалалтыг давж магадгүй аж. Хэрвээ Хойд Солонгос өөр өөр байрлалаас олон пуужин харвавал АНУ болон түүний холбоотнууд зогсооход илүү хүндрэлтэй болно гэж үзэж байна.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж