АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удахгүй болох "Их-20" орын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзах бодолгүй байна гэж мэдэгдэв. Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын чуулга уулзалт ирэх арваннэгдүгээр сард Индонезийн Бали арал дээр болно.
Гэхдээ тэрбээр ямар сэдвээр ярилцахаа харж байж эцсийн шийдвэрээ гарган гэжээ. Тухайлбал, ОХУ-д хоригдож буй америк тамирчны солилцооны асуудлаар бол Байден Путинтэй тохиролцох хүсэлтэй байгаа аж.
АНУ-ын "WNBA"-гийн од, Олимпийн алтан медальт тамирчин Бриттни Грайнер өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д канабисын тос хийсэн тамхины хайрцаг авчирсан хэргээр саатуулагдсан. Тэрбээр хууль зөрчөөгүй гэж мэдэгдэж байгаа ч өнгөрсөн сард Оросын шүүхээс түүнийг буруутайд тооцож, есөн жил шоронд хорих ялаар шийтгэсэн. Түүнээс гадна 2018 оноос хойш ОХУ-д тагнуулын хэргээр ял эдэлж буй усан цэрэг Пол Велан нарыг шилжүүлэн авахаар АНУ-ын засаг захиргаа хөөцөлдөж байгаа аж.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украинд дайн хийж, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг олон мянган гэмгүй иргэдийн амийг хөнөөж буйг Жо Байден хурцаар шүүмжилж буй. Саяхан Киевт пуужингаар довтолж, Украины дэд бүтцүүд, орон сууцуудыг сүйтгэсний дараа Байден Путинтэй уулзах хүсэлгүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ