ОХУ руу илгээсэн Хойд Солонгосын ажилчид зугтжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

ОХУ руу илгээсэн Хойд Солонгосын ажилчид зугтжээ

ОХУ руу илгээсэн Хойд Солонгосын ажилчид зугтжээ

ОХУ-д ажиллаж буй Хойд Солонгосын барилгын ажилчид Украин руу томилогдох тухай мэдээг сонсоод зугтжээ. Тэднийг Украин дахь Оросын хяналтад байдаг бүс нутаг руу томилон ажиллуулна гэсэн байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Донбасс мужид барилгын ажилчдын эрэлт хэрэгцээ их байдаг. Тус бүс нутгийн цагаач ажилчдын багагүй хэсгийг Хойд Солонгосын цагаачид бүрдүүлдэг аж. Орос, Украины дайны хөлд үрэгдэн амиа алдахаас эмээж буй Хойд Солонгосын цагаачид ажлаасаа зугтаж, нуугдаж байгааг хэвлэлээр  мэдээлэв. Ажилчдыг удахгүй Украин дахь шинэ барилга руу нүүлгэнэ гэсэн мэдээ тарсантай энэ нь холбоотой. Зөвхөн барилгын ажилтнуудаар тогтохгүй удирдах албаны хүмүүс ч зугтжээ.

Хойд Солонгос улс олон жилийн турш ажиллах хүчнээ гадаад руу илгээж буй. Тэдний цалингийн дийлэнх хувийг улс нь авч, валютын нийлүүлэлтээ хангадаг аж. Орлогынхоо ихэнхийг ийн улсдаа тушаасан ч Хойд Солонгост ажилласнаасаа арай илүү цалин авдаг юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын цагаач ажилчид амьдралын хүнд нөхцөлд байдаг аж. Тэд өдөрт 12 цаг ажиллаж, шөнө ч илүү цагаар ажилладаг гэлээ. Ихэвчлэн барилга, үйлдвэрлэл, нэхмэл, уул уурхай зэрэг салбарт ажиллаж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр ёсоор улс орнууд Хойд Солонгосын цагаач ажилчдыг ажиллуулах хориотой. Гэвч ОХУ-д Хойд Солонгосын ажилчид хамгийн олон байдаг. НҮБ-ын тайланд дурдсанаар, 2017 онд тус улсын 30 мянга орчим ажилчин Орост амьдарч байжээ. Тэдний дийлэнх нь Владивосток боомтод ажиллаж, амьдарч байсан. Сүүлийн 10 жилийн байдлаар 50 мянга орчим ажилчин Орост ажилласан гэх тоо баримт байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж