Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” маркын суудлын автомашин гүүрний хашлага даван өчигдөр /2022.10.11/ унажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход, “Тоёота Приус-20” маркын суудлын автомашин Орхон голын усанд осолдсон байдалтай олджээ. Улмаар 30 минутанд уг машиныг уснаас татан гаргасан байна. Гэвч одоогоор тус автомашины жолоочыг олоогүй эрлийн ажил үргэлжиж байгаа аж . Энэ талаар Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга хурандаа Д.Галбадрахаас тодрууллаа
– Эрэн хайх аврах ажиллагаа үргэлжиж байгаа юу осолдсон иргэнийг олсон уу?
-Одоогоор уснаас эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулаад газар ажиллаж байна. Үүнд Сэлэнгэ аймгийн ОБГ -аас хоёр завь, хоёр автомашинтай аврах ангийн хошууч Т. Т.Сүхбаатараар ахлуулсан баг газар дээр эрлийн ажлыг зохион байгуулж байна. Эрлийн ажил эхлээд 24 цаг, хоёр хоногийн хугацаа үдсэн. Анх гүүрнээс автомашин осолдлоо гэсэн иргэний дуулага мэдээллийн дагуу ажилласан. Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин Орхон голын усанд осолдсон байдалтай байсан. Эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийх ажлыг зохион байгуулаад байна.
– Уг аврах ажиллагаанд нийт хичнээн хүний бүрэлдэхүүн ажиллаж байна вэ?
-Онцгой байдлын газрын зүгээс эрэн хайх ажиллагаанд нийт зургаан албан хаагч ажиллаж байна.Тээврийн хэрэгсэлтэй осолдсон иргэнийг хэн болохыг нь тогтоогоод ар гэрт нь мэдэгдсэн.
Гэр бүлийн зүгээс уснаас автомашиныг гаргах эрэн хайх ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
Мөн ОБГ-т хүсэлт тавьсны дагуу үргэлжлүүлээд эрхэн хайх ажиллагаа зохион байгуулж байна
– Гүүрний хашлагаас даван унасан гэсэн мэдээлэл байна энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Тэгэхээр уг автомашин замаас гажин гүүрний хашлага мөргөж унасан байсан. Иймд тухайн иргэн Ш-йиг согтруулах ундаа хэрэглэсэн эсэхэд цагдаагийн байгуулага шалгаж ажиллана. Манай зүгээс эрлийн ажлын ажлыг зохион байгуулах осолдсон иргэнийг олох ажиллааг сүүлийн 24 цаг тасралтгүй өрнүүлж байна.
Холбоотой мэдээ