Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Gaga-гийн араас Adam Lambert

“Америкийн шүтээн” телевийн цэнгээнт шоу нэвтрүүлэгийн найм дахь удаагийн оролцогч Adama Lambert-ийн этгээд дүр төрх, дуу хоолойгоороо үзэгчид төдийгүй шүүгчдийг гайхашруулж байсан. Түүнийг хумсаа хар өнгөөр будан тайзан дээр дуулсны дараа Паула гайхан “Би анх удаа эрэгтэй хүн хумсаа хараар будсан байхыг харж байна” гэж хэлж байсан. Micheal Jackson-ны долоо хоногоор тэрбээр “Хар ба цагаан ”дууг дуулан, шүүгчдээс эерэг үнэлгээ авч, финалийн эцсийн шатанд хүртлээ явж чадсан билээ. Одоо Адам дуу хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгохоор тэмцэж байгаа гэдэг нь түүнийг хувцаслалтаас илт байна. Тэрбээр одоо ижил хүйстэн дуучны дүр төрхийг харуулах боллоо. Түүний энэ шинэ төрхийг Израйл гаралтай Америкын рокийн басс хөгжмийн мангас гэдгээрээ алдаршсан Gene Simmons-той төстэй гэж болохоор мөртлөө хүчээ авч байгаа дуучин Lady Gaga болон Rihanna-гийн стилийг ч санагдуулам хувцасладаг болжээ. Тэрбээр хамаг мөнгөө хувцаслалт,  гадаад имиждээ зарцуулж байгаа болов уу гэлтэй гялтагнасан өмд, хадаасан чимэглэлтэй гутал гэх мэтээр гангарч байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж