Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2022.10.11/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёрдугаар ээлжийн хоолонд орж чадаагүйдээ ууртай яваа. Тэрбээр сүүлийн үед сав л хийвэл попрох болсон нь "шантааж" гэхэд ч буруудахгүй. Өмнө нь засгийг муулсаар байгаад засагт сайд болж байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
Энэ удаад ч мөн ээлжит популизмаа хийхдээ “Хөгжлийн банк явахаа болилоо гэж дампууруулаад, энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр харагдаж байна. Ингэж болохгүй. Жишээ хэлэхэд, дампуурч буй “Чингис хаан” банк руу 30-40 тэрбумын зээл өгч байгаад өөрсдөө авчихсан. АТГ прокурор шалгаж чаддаггүй юм шиг байгаа юм. Зээл авсан хэсэг нөхдүүдийг хорьсон болоод замхарч байна. Түр хорооны дарга түгжрэлийн сайд болоод яваад өгсөн. Танай сайд бол Хөгжлийн банкийг дампууруулсан хүний нэг шүү. Тийм учраас цаадах чинь өрөө төлөхөөр яараад байгаа юм. Ийм буруу жишиг тогтож болохгүй гэлээ. Надад хэний ямар компани байгаа мэдээлэл бүгд бий” гэж намын нөхдөө сүрдүүлжээ. Үнэхээр л хэний ямар компани байгаа мэдээлэл Ц.Даваасүрэнд байгаа юм бол ямар зорилгоор, яагаад түүнийгээ ил болгохгүй хав дараад байгаа нь хачирхалтай биш гэж үү. Үүний ард өнөөх шантааж хийх зорилготой заль нуугдаж байхыг хэн мэдлээ.
Холбоотой мэдээ