Улс орнууд хор хөнөөл багатай тамхины системд шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Улс орнууд хор хөнөөл багатай тамхины системд шилжиж байна

Улс орнууд хор хөнөөл багатай тамхины системд шилжиж байна

Утаагүй болон халаадаг тамхи /IQOS/-ны татварыг нэмэхгүй байхаар 2023 оны улсын төсөвт тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн  есдүгээр сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “онцгой татвар байхгүй” гэсэн.

Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэсэн хуулийн төслийг хэлэлцэж тэндээс олох орлогын тооцооллыг л яриад байдаг. Өөрөөр хэлбэл электрон тамхинд онцгой албан татвар ногдуулж байгаад орлого олъё гээд эрүүл мэндийн асуудлаас урдуур тавьж лоббидоод байдаг. Үүний цаана уламжлалт буюу утаат тамхиныхаа хэрэглээгээ ч татварын аргаар хумьж чаддаггүй. Тийм боломж ч үгүй нь харагдсаар, нотлогдсоор ирсэн. Гэтэл дэлхий дахинд ямар арга хэрэгсэл хэрэгжүүлж байна вэ гэхээр “Хэрэв утаагүй никотин агуулсан бүтээгдэхүүн нь тамхины утаанаас бага хор хөнөөлтэй бол тамхи болон утаагүй никотин агуулсан бүтээгдэхүүний онцгой албан татварын 80 хувийн зөрүүг төсөвт оновчтой хэрэглэх нь зүйтэй” гэж үздэг байна.

Дэлхийн улс орнууд төсвийн энэхүү арга хэрэгслийг ашиглаж байгаа учраас манай улсын Сангийн сайд ч олон талын судалгааны дүнгээс эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тамхины онцгой албан татварыг огцом нэмэх нь эдийн засгийн хувьд үндэслэлгүй гэж үзсэн тухайгаа олон нийтэд удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Энэ нь утаат буюу уламжлалт тамхины бизнесийнхэнд “харамсалтай” санагдаж шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны бодитой нотолгоогүйгээр элдэв цуурхал тараах болсон. Гэтэл одоо байгаа судалгаагаар уламжлалт буюу утаат тамхи нь хүний эрүүл мэндэд илүү их хор нөлөө учруулдгийг дэлхийн шинжлэх ухаан нотолчихоод байна. Учир нь утаат тамхины шаталтын явцад 6-8 мянга гаруй химийн нэгдлүүд, хорт хавдар үүсгэгч давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч энэ нь уушигны архаг бөглөрөлт өвчин улмаар үхэлд хүргэдэг аюултай. Энэ бол шинэ мэдээ биш. Хор уршгийг нь хэн ч үгүйсгэж чадаагүй бодит байдал. Өөрөөр хэлбэл утаат тамхин дахь никотин нь биш утаа нь хор хөнөөлийнх нь эх үүсвэр болохыг судалгаагаар тогтоочихсон учраас никотины хэрэглээг бүрмөсөн зогсоох нь дэлхийн улс орнуудын нэн тэргүүний асуудал болчихоод байна. Гэтэл бид утаат тамхитайгаа “тэмцэж” чадаагүй байж үүнийг халах одоогоор арай илүү үр дүнтэй оролдлого болоод байгаа  “халаадаг тамхи”, “электрон тамхи”-тай тэмцэж татварын орлого гэж хараад хэрэглээг хумьснаар хүмүүс өнөөх л хорт хавдар үүсгэгч никотин өндрөөр агуулдаг уламжлалт утаат тамхитайгаа, хөнөөлт өвчнүүдтэйгээ үлдэх аюултай юм.

Өнөөдөр дэлхийн улс орнууд тамхидалтын тухайд “Хор хөнөөл багатай хувилбар болох халаалтын тамхины системд шилжихийг санал болгох” замаар утаат тамхитай “тэмцэж” байна.

Хамгийн идэвхтэй хэрэгжүүлж буй Их Британи зэрэг орны жишээнээс харахад халаадаг тамхи, электрон тамхийг татварын орлого гэж үзэх бус аажмаар тамхинаас гарах арга гэж үзэж байгаа учраас олон орон энэ арга туршлагыг хэрэглээд байгаа юм.
Утаагүй никотинтой бүтээгдэхүүн нь Монголын зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн мөн үү гэвэл мөн. Энэ зах зээлд шинэ, үр дүнтэй  төрийн зохицуулалт хэрэгжиж байж залуу үеийн хэрэглээг бууруулах, насанд хүрэгчдийн тамхинаас гаргах, эрүүл мэндийн эрсдлийг бууруулах боломж бий болно.

Олон улсын туршлагаас харахад утаагүй тамхи, утаатай тамхины онцгой албан татварыг ойртуулж тэнцүүлэхгүй, харин ч харьцангуй зөрүүтэй байлгахыг хичээдэг юм байна. Ингэснээр хэрэв утаагүй тамхи буюу “хор хөнөөл багатай бүтээгдэхүүн”-ий онцгой албан татвар нь өндөр бол худалдан авалт нь багасч утаат тамхи буюу хор хөнөөл ихтэй бүтээгдэхүүнээ худалдан авахаас өөр аргагүй нь энгийн логик шүү дээ. Тэгэхээр төсвийн бодлогоороо дамжуулан утаагүй буюу “никотиний хор хөнөөл багатай хэрэгслийг” дэмжиж тамхи хэрэглэдэг иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулж улмаар тамхинаас аажмаар гарч бүрэн татгалзахыг нь дэмжих нь туйлын зөв алхам болно.

Өнөөдөр халаадаг болон электрон тамхийг албан ёсоор орж ирээгүй, энэ талын зохицуулалт хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэ төрлийн бизнесийг хязгаарлаж дарамталснаар утаат тамхи худалдаалдаг арав гаруй тамхины компани л хожно. Мөн тэдний хэрэглэгчдээс хасагдаж хор хөнөөл багатай тамхи руу шилжих байсан нь зогсоно. Онцгой албан татварыг нэмснээр халаадаг болон электрон тамхины үнэ нэмэгдэж, наад зах нь энэ тамхийг татах боллоо гээд байгаа нөгөө өсвөр үеийнхэн маань, электрон тамхи байнга авч хэрэглээд байж чадахгүй орон нутгийн тамхичид утаат тамхиа л татаж таарна. Тиймээс ч сүүлийн үед утаат тамхины бизнесийнхний борлуулалтын хэмжээ 30 орчим хувиар буураад байгаа нь тэднийг халаадаг болон электрон тамхины талаар элдэв цуурхал тараах, онцгой албан татварыг өндөр зөрүүтэй болгох ёстой хэмээн сурталчлах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээн дэх мэдээллээс илт харагдах боллоо. Эндээс дүгнэхэд тамхины бизнест утаагүй бүтээгдэхүүний онцгой албан татварыг эрс нэмэх лоббиг хууль тогтоогчид зөвшөөрөх ёсгүй юм.

 

Жич: Төлбөртэй нийтлэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж