Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш сүүлийн зургаан сар тогтворгүй байгаа. Тухайлбал, одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.доллар 3150-3190 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 180-300 төгрөг өсчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын хоёр ханшийн зөрүү улам холдож байна. Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт хүндрэл учрах төдийгүй, ханш улам өсч нэг ам.доллар 4000 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхаарууллаа.
БАНКУУДАД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3380 ТӨГРӨГ БАЙНА
Монголбанкны ам.долларын ханш 3365 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3470-3500 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 100-140 төгрөгийн зөрүүтэй болов.
Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс дээд тал нь 3350 төгрөгт хүрсэн. Харин одоо энэ ханшийг эвдээд байгаа юм.
Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 4000 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.
Холбоотой мэдээ