Өнөөдөр 30 сая төгрөгийн азтан тодорно

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 30 сая төгрөгийн азтан тодорно

Өнөөдөр 30 сая төгрөгийн азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын есдүгээр сарын сугалааны тохирлыг өнөөдөр /2022.10.12/ Лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

СУГАЛААНЫ СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД БОЛГОСОН

НӨАТ-ын баримттай холбоотой өнгөрсөн сард цацагдсан бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Сүүлийн хэд хоног төсвөө барьж гүйгээд шинэ сайдуудтай өдөр бүр тулж нойр хоолгүй ажиллаж байна. Урьд шөнө бараг унтаагүй, манай яамныхан надтай хамт явж байна. Энэ хооронд ийм юм болчихлоо. Манай ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлын улмаас гадаадад эмчилгээнд явж байгаа. Энэ хооронд анхаарал сарниад ийм зүйл боллоо. Энэ бол удахгүй эхлэх НӨАТ-ын сугалааг сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Уг бичлэгийг үзсэн, алдаатай зүйлс орсон байна. Ёс зүйгүй үг хэрэглэсэн зүйл болжээ.

Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн гуравхан сарын дотор 50 хувь болж буурлаа.

Иймд, сугалааныхаа системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ.  Хамтарч ажилласан студийн зохиол санаанд хүрэхгүй ийм юм болчихлоо. Тухайн бичлэгтэй холбоотой төлбөр хийсэн зүйл байхгүй. Гүйцэтгэл амжилтгүй учраас төлбөр хийгээгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж