Байгалийн түүхийн музейн ажил 2023 онд эхлэх үү? | News.MN

Байгалийн түүхийн музейн ажил 2023 онд эхлэх үү?

Байгалийн түүхийн музейн ажил 2023 онд эхлэх үү?

Байгалийн түүхийн музейн ажил 2023 онд эхлэх үү?

Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр одоогийн “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Ийнхүү олны шүүмжлэл дагуулсан музейн байгуулалт хоёр жил гаруй үргэлжилж өчигдөр /2022.10.11/ сүр дуулиантайгаар нээлтээ хийв.

Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд буй. Гэвч өнөөдрийг хүртэл музейн барилгыг барих хүчин чадалтай компани шалгарсангүй. Цаасан дээр мөрөөдөл төдий хэвээрээ. Соёлын сайд Ч.Номин "Чингис хаан" музейн нээлтийн үеэр "Байгалийн түүхийн музейн ажлыг 2023 онд эхлүүлнэ" гэж ам алдсан юм.

Байгалийн түүхийн музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил “гацсан”. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан юм.

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Их тэнгэрийн аманд байрлах төмөр карказыг “Шинэхэн групп” компаниас худалдан авах мөнгийг улсаас бүрэн төлөөгүй байгаа аж. Мөн зураг төслийг нь гаргасан “Хатанбаатар” компанийн төлбөрийг нь ч төлөөгүй сурагтай. Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэчихвэл ирэх 2024 онд Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа албаныхан хэлж байв.

Учир нь 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-12 103.57.92.174

Surguuli tsetserleg hereggui bololtoi, museum baij mungo oldog bolj, daraa ni uzveriin tulbur ni unetei, Ulnii ailuudad hurteemjgui.

Avatar

Зочин 2022-10-12 122.201.22.70

Маш чухал, хэрэгтэй музей, үнэхээр Азийн шилдгүүдийн нэг болж чадвал сайн л байна. Үзмэр нь бараг бэлэн байгаа биз. Харин доторхи засал, зохион байгуулалт хүний урсгал, үйлчилгэээ нтр-ээ Олон Улсын 5 одтой зэрэглэлд нийцүүлж хийгээрэй. Төсвөө харамлаж байгаад оронцог юм л битгий болгочихоорой

Avatar

Зочин 2022-10-12 139.5.216.226

Хүн төрөлхтөн соёл боловсролоо хөгжүүлж, өв соёлоо ямарч нөхцөлд хамгаалсаар ирсэн нь хүмүүний жам буюу. Харин танхайчууд бүтээн байгуулалт, түүний дотор соёлын бүтээн байгуулалтад бүр ч дургүй. 90-ээд оноос номын сан музейг уландаа гишгэж тоносон. Бүх үйлдвэрийг нураасан этгээдүүд одоо үйлдвэр гэх нь жүжиг.

Avatar

Зочин 2022-10-12 103.229.123.79

Тамын тогооны үлгэрээр Чингис хааны мүзей ашиглалтант ороод олон түмний таларлах хүлээнгүүт сөргүүлж тавьж бна уу?! Арчаагүй атаархагч, хөлсний сэтгүүлч.

Avatar

Зочин 2022-10-12 59.153.112.201

Наад музей соёлын төвөө болиочээ. Ганц үйлдвэр цахилгаан станц барьчихаасай.

Avatar

Зочин 2022-10-12 202.21.104.178

ЭНЭ СДАКУУД ЗОРИУД МОНГОЛЫГ ХЯТАДЫН ӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛАХ ДААЛГАВАРТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ СҮҮЛИЙН ҮЕД ХАРДДАГ БОЛООД БАЙГАА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж